Төгс бүтээгчид “Бүтээлч шинэчлэлт” сэдвийн дор чууллаа
Барилга, дэд бүтцийн салбарын удирдагчид, манлайлагч болон төлөөлөгчдийн хувьд дэлхийн барилгын салбарын дэвшилтэт технологи, шилдэг туршлагуудын талаар мэдээлэл авах, эх орондоо үйлдвэрлэж буй шинэ бүтээгдэхүүн, төслийнхөө талаар танилцуулах, салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар уулзаж, ярилцдаг, мэдлэг мэдээллээ солилцдог “Төгс Бүтээгч 2023” арга хэмжээ “Бүтээлч шинэчлэлт” сэдвийн дор тавдугаар сарын 19-нд зохион байгуулагдлаа.
Төгс бүтээгч арга хэмжээнд зохион байгуулагч Премиум Корпорацын мэргэжилтнүүдээс гадна Сика Монголиа, ГанБрос, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Эм Жи Эл и Эн Си зэрэг компанийн төлөөллүүд барилга архитектурын мэргэжилтнүүд зэрэг 200 гаруй удирдах түвшнийхэн хуран цугласан байна. Мөн энэ үеэр Премиум Корпорац Сика брэндийн Монгол дахь цор ганц, албан ёсны эрх авсныг Пол Хоуарт зарласан юм.
Уг арга хэмжээгээр барилгын салбарын шинэ дэвшилтэт технологи, тренд, чиг хандлага хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай болон үйлдвэрлэл, судалгааны талаар салбартаа танигдсан мэргэжилтэн, нэр хүндтэй экспертүүд илтгэгчдээр оролцож олон сонирхолтой илтгэл, мэдээллийг хүргэв. Ингэснээр Монгол улсын хөгжлийн хурдасгах хүч болсон бүтээн байгуулалтын салбар хамтын уялдаа холбоог сайжруулж төлөвлөгөө, стратегиа зөв боловсруулж, өндөр бүтээмжтэй, үр ашигтай үйл ажиллагаа явуулах талаар гадаад, дотоодын шилдэг мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцаж нэг өдрийг өнгөрүүлсэн юм.
Сэтгэгдэл