Иргэний нисэхийн ерөнхий газраас тэтгэлэг авсан суралцагчдын нэрийг зарлалаа

Aдмин / Хууль

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Авто замын сангийн талаар мэдээлэл өглөө. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг нээлттэй зарлав. Монгол Улсын авто замын тухай хуулинд тусгай зориулалттай, олон улсын болон улсын чанартай, орон нутгийн болон нийслэлийн замуудыг засварлах, арчлах, үйл ажиллагааг нь зохицуулах сантай байна гэж заасан байдаг. Авто замын сангийн орлого нь найман хэсгээс бүрддэг. Авто замын сангийн хөрөнгийг нийт 14.000 км замыг засварлах, арчлахад зарцуулдаг. Зарцуулалтын мэдээллийг https://mrtd.gov.mn/, https://shilen.gov.mn/ нээлттэй байршуулсан.

Өнгөрсөн онд сайдаар томилогдоод Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаанд аудит оруулж, хяналт, шалгалт хийсэн. Энэ хүрээнд олон зөрчил, дутагдал илэрсний нэг нь энэ. Зөрчил, дутагдлаа арилга, мэдээллээ ил тод, нээлттэй болго гэсэн зөвлөмж өгсөн. Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар 2005-2022 онд гадаадад 367 хүн суралцсан. Үүнд 11.376.000 доллар зарцуулсан байна.

Салбарын мэргэжлээр суралцсан 332, нийтлэг мэргэжлээр суралцсан 35, гэрээ нь цуцлагдсан 11, хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16, одоо суралцаж байгаа 14, салбартаа ажиллаж байгаа 262, ажлын байр хүлээн хүний нөөцөд бүртгэлтэй 63 хүн байна. Сурсан болон суралцаж буй бүх хүний мэдээллийг https://mrtd.gov.mn/ сайтдаа нээлттэй байршууллаа.

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлнэ. Цаашид манай салбарт хаалттай биш, ашиг сонирхлын зөрчлөөр тэтгэлэгт хамруулах, хэнд ч давуу эрх эдлүүлэхгүй.

Ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн хүн байвал хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна. Хүүхдүүдийг алагчлахгүй сургалтын тэтгэлэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, нээлттэй, ил тод, шударга, тэгш хүртээмжтэй суралцуулах журмыг баталж, мөрдүүлнэ гэдгийг хариуцлагатайгаар хэлье гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.116] 2023-05-26 22:47:08

Номхон хүлцэнгүй, тэнэг, сайндаа хүний гараар могой бариулахыг хичээн, өөрөө ам үдээстэй, гар хүлээстэй мэт суугч биднийг үнэхээр басамжилж, доромжилж ирсэнд хэлэх үг олдохгүй байна. Хохь нь. Ёс суртхуун гэж алга. "Монголоо алдсан" гэж ярих болж. Угаас нүүдэлч - малчин, хоцрогдсон монголчуудад ёсзүй гэж юмны үнэр ч байхгүй. Өөрсдийгөө магтах нь нялх хүүхэд гэмээр.

Зочин [66.181.160.116] 2023-05-26 22:39:49

Өвлийн жагсаал тэмцэл "айх, ичихээ мартсан" этгээдүүдийн зүрхэнд шар ус хуруулжээ дээ. Бүр ч шаргуй, бүр ч хүчтэй, зохион байгуулалттай тэмцэх хэрэгтэй.

Зочин [66.181.177.129] 2023-05-26 19:42:57

ОЮУНГЭРЛИЙН ХҮҮ ИДЭР-ОД АВСАН ТЭТГЭЛГЭЭ ТӨЛ

Зочин [139.5.216.117] 2023-05-26 15:57:39

Нээлттэй зарласан тэтгэлэг байна уу, ЗТЯ болон ИНЕГ-ийнхэн л дотроо зохицуулсан асуудлууд байх аа даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.