Г.Галбадрах: Залуусын боломжийг хулгайлагсад

Aдмин / Улстөр

Монгол залуус дэлхийн шилдэг Их Дээд сургуулиудад суралцаж ѳндѳр боловсрол эзэмшин эх орондоо буцаж ирэн мэдлэг чадвараа хѳгжилд зориулах нь Монгол Улс дэлхийн хэмжээнд хѳгжих боломж нь мѳн. Боловсролын Зээлийн Сан /БЗС/ гийн үндсэн зорилго нь энэ аж. Гэтэл;

1. БЗС-аас улс тѳрчид болон тэдний хамаарал бүхий олон залуус зардал хийж гадаадад суралцаж тѳгссѳн боловч одоог хүртэл зээлээ тѳлѳѳгүй байна

2. БЗС-аас зээл авсан олон залуус зээл олгох шалгуурыг зѳрчиж, зарим нь амжиргааны зардлаа хүртэл авчээ

3. БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Цогзолмаа гэгч, нэгэн бѳхийн найран дээр очихдоо БЗС-ын зардлаар сурах эрхийг хүүхдэд нь бэлэг болгон ѳгчээ

4. БЗС-аас олон хүмүүс 32 000 $ тэгшитгэж авсан нь намын эсвэл улстѳрийн урамшуулал байдлаар олгосон гэх хардлагыг тѳрүүлж байна

5. БЗС-ийн мэдээллийг ил гаргаж мэдээлсний дараа олон хүмүүс зээлээ тѳлж эхэлсэн нь “хэрвээ баригдаагүй бол хэн ч тѳлѳхгүй” байх байсныг нотолж байна

БЗС-aaс дүрэм журмын дагуу зээл авч амжилттай суралцаад, сургуулиа тѳгсѳѳд ажиллах хугацаандаа зээлээ тѳлсѳн бол энэ сангийн мѳнгѳ эрүүл байдлаар эргэлтэд орж олон олон монгол залуус ѳндѳр боловсрол эзэмшин хѳгжих боломжтой байлаа. Гэтэл энэ сангийн мѳнгийг улстѳрчид давуу байдлаар ашигласан атлаа эргүүлж тѳлѳѳгүйгээс олон залуусын сурч хѳгжих боломж хулгайлагджээ.

Одоо тэгээд:

1. Mэдээлэл ил болсны дараа аргагүйн эрхэнд зээлээ тѳлѳѳд л болоо юу?

2. Энэ олон жил сангийн мѳнгийг завшсаны алдагдлыг хэн хариуцах юм бэ?

3. Залуусын боломжийг хулгайлан завшсаны тѳлѳѳ хэн ч хуулийн хариуцлага хүлээхгүй юу?

Миний таних, бас итгэж хүндэлж байсан олон улстѳрчид БЗС-aaс зээл авчихаад ѳнѳѳг хүртэл тѳлѳѳгүй явсанд гайхсан бас ой гутсан. Та нар яаж ингэж чадаж байнаа? Жишим ч үгүй шударга ёс, тэгш байдал яриад л, залууст сургааль айлдаад явж байдаг. Олон хүмүүс “Үгүй яахав дээ, бүгдээрээ л адилхан завшчихсан байна шүү дээ. Сүржигнээд яахав дээ. Харин ч тѳлж байгаа нь их юм” гэх хандлагатай байгаа. Уучлаарай!!! Энэ бол уучилж боломгүй том гэмт хэрэг. Тэр тусмаа залуусын ѳѳдрѳг ирээдүй, гэгээлэг боломж, урам зоригийг хулгайлсан гэмт хэрэг. Дахиад ингэж завшуулахгүйн тулд заавал хариуцлага тооцох ёстой. Тэднийг улстѳрд хэзээ ч бүү ойртуул. Улстѳр ёс зүй дээр тогтдог юм.

Ѳнѳѳгийн Монголын боловсролын тоггтолцооны дампуурч буй шалтгаан үүнтэй бас холбоотой. Дэлхийн хэмжээний боловсролыг ингэж үнэгүйдүүлж байхад аргагүй шүү дээ.

1. БЗС-ын зээлийг бүрэн тѳлүүлж, энэ сангийн дүрэм журмыг шинэчилж, олон нийтэд нээлттэй байдлаар ажиллуулах хэрэгтэй байна

2. БЗС-aaс зээл авсан хугацаанаас нь ѳнѳѳдрийг хүртэл алданги тооцон, цувуулаад ч болов заавал тѳлүүлэх ёстой

3. Зээлээ тѳлѳхгүй “томроод” байгаа хүмүүсийг олон нийтэд байнга мэдээлж, хуулийн хариуцлага тооцох шаардлагатай. “Гахайд илүү эрх үгүй”

4. БЗС-г улстөрийн нөлөөнөөс гаргаж олон нийтийн хяналттай, бие даасан байдлаар ажиллуулах нь зав хувилбар байж магадгүй

Адгийн луйварчид хүүхэд залуусын боломжийг хулгайлдаг. Муу үр нѳлѳѳ нь хамгийн хортой. Энэ залуус Монголын хѳгжлийн ирээдүй юм шүү дээ, үнэхээр харамсалтай

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2023-06-02 14:04:10

Зээл авсан хүмүүсийг мөнгөө төлөхийг нь шаардаж төлүүлэх ажлыг үр дүнтэй явуулах нь чухал байна. төлсөн хүмүүсийн нэрийг дурдаад яахав ээ. Төлөөгүй хүнийг бол өдөр болгон ярьж сануулж байх нь чухал байна

Зочин [66.181.161.97] 2023-06-02 13:57:36

Ах минь наад далайэ чанадаас бясалгаж гүн ухаандаж гэгээрч байхаар ирж бидэнтэй шороон дотроо хутгалдаад нэг үзээч айн? Танаао бид дутаа юу, үнэхээр?

Зочин [202.55.180.219] 2023-06-02 12:43:11

Олон хүүхдээ хаясан хүн гэж сонссон

zochin [103.229.121.188] 2023-06-02 11:37:11

юу үнэн, энэ үнэн шүү

Зочин [192.82.73.4] 2023-06-02 11:13:50

Маш зөв юм ярьж бичдэг юм. Улс төрд орох санаатай юм бнлда. Их хуралд суучихья гэсэн бодол өвөрлөөд.

059 [64.119.29.144] 2023-06-02 11:01:42

1000 khuvi demjij bna...Khugiin ulun busdiin khuukhdiin bolomjiig khulgailagchdiig etseg ekh emee uvuu ur khuukhduud maani ch demjikhgui buu goridoo...

зочин [202.9.40.170] 2023-06-02 10:56:22

ёстой түмэнтээ үнэн хэлсэн бна алдагдлыг нь төлүүлэх нь зөв

зочин [202.131.245.69] 2023-06-02 10:53:36

өнөө үед боловсролын зээлийн сан, тэтгэлэг нэрээр ах дүү хамаатан садан, үр хүүхэд, намаа дэмжигчдэд олгож байна, харин өмнөх үед их, дээд, ТМС гэх мэт сургуульд суралцах хуваарийг шууд дээрэмддэг байсан. Гадаад харилцааны эдийн засагч гэдэг мэргэжлээр сурах шалгалт зарласан мөртлөө очоод бүртгүүлэхэд энэ хуваарь байхгүй гээд. тэгсэн мөртлөө конкурс дуусахад Дамдин, Түдэв гэх хүмүүсийн охид тэр хуваарийг авсан байж билээ. Лийжийшамба гэж элсэлтийн комиссын дараг нөхөр аминдаа том дараг нарт пялдагадсан нөгөөдүүл нь нээх сүрхий сурлагатай хүүхдүүд болж жүжиг тоглоод. Бор гээд сурган хүмүүжүүлэгчийн охин эхний шалгалтдаа унасан мөртлөө дараагийн шалгалтад явж байх жишээний. шалгасан багш нь хүүхдүүдэд албаар 15 оноо тавихгүй байх гээд хөгийн юм үргэлжлээд үргэлжлүүлээд байх юм даа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.