НҮҮРСНИЙ СОНСГОЛ ЯАСАН БЭ?

Aдмин / Улстөр

Сүр дуулиантай эхлэж, Ерөнхий сайд хүчрэхгүйдээ тулаад байсан нүүрсний хулгайн асуудал намжих гээд л байна уу. Магадгүй ЖДҮ шиг домог мэт яригдсаар хулгайч нар дахин дахин төрд заларах гэв үү. Хөгжлийн банкны сонсгол нэртэй олныг шуугиулж зарим улс төрчдийг УИХ-ын гишүүд шүүсэн сонсгол түмэнд нэлээд мэдээллийн уг үндсийг тайлбарлаж ойлголт өгсөн. Харин 40 их наядаар тоологдлоо гэх нүүрсний хулгайн асуудал хэд гурван хүнийг шалгасан, хэд хэдэн хүнийг холбогдуулан хэвлэлээр нүдсэн болоод дуусгавар болох ёсгүй.

“БНХАУ нүүрсний хулгайд холбогдсон боомт хариуцсан албан тушаалтныг цаазаллаа” гэх мэдээлэл хэвлэлүүдээр явлаа. “Монгол шиг нээлттэй оронд эрх мэдэлтнүүд нүүрсний хэрэгт ямар нэг сэжмээр холбогдож улсын эдийн засагт онц их хохирол учруулсан байж болзошгүй асуудалд нэлэнхүйдээ холбогдож байгаа учраас асуудлыг хав дарж өнгөрүүлэх сонирхол нь нэмэгдэж байна уу гэх хардлага олон нийтийн дунд түгээмэл байна.”

Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн холбогдуулж шалган шүүх хурал нээлттэй хэлбэрээр явагдаж байна. Харин нүүрсний хулгайн сонсгол яг энэ зарчмаараа эхлээд сонсголоо хийж холбогдох бүх хүмүүсээс тайлбар мэдээлэл аваад дараа нь баримтаа нягтлан цаашдын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Харин нүүрсний хулгай анхнаасаа улс төрийн зорилготой зохиомол агуулгатай байсан бол нэр холбогдсон хүмүүсээс Монголын Засгийн газар уучлалт гуйх шаардлагатай.


Сэтгэгдэл

epgnqxmmsk [192.42.116.188] 2023-11-28 04:51:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

rdkbejllat [192.42.116.188] 2023-11-28 04:51:50

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

зочин [103.26.195.158] 2023-06-07 19:50:14

Нүүрс... Мэдээж Х.Баттулга


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.