НҮБ: Хар тэнгисээр тээвэрлэсэн хүнсний экспорт эрс буураад байна
Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний хүрээнд хийсэн хүнсний экспортын хэмжээ тавдугаар сард 1.3 саяд тоннд хүрснээр өнгөрсөн 10 дугаар сард оргилдоо /4.2 сая/ хүрч байсантай харьцуулахад эрс буурлаа гэж НҮБ мягмар гарагт мэдээлэв.
НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш хяналт шалгалтын ажил удааширч, Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгаас Южный боомтыг хассанд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлснийг түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак уламжилсан байна.
А.Гутерриш Орос, Украины талуудад үйл ажиллагаагаа түргэсгэж, долоодугаар сарын 17-нд дуусах үр тарианы гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг уриалсан байна. Украин, Оросын аль алинд ургац хураалтын шинэ улирал эхлэх гэж буй энэ үед энэ нь онцгой чухал болохыг Ф.Хак тэмдэглэжээ.
Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн оны долоодугаар сард Истанбул хотноо Украины боомтуудаас үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд гэрээг энэ оны тавдугаар сарын 18-нд дахин 60 хоногийн хугацаатай сунгасан билээ.
Сэтгэгдэл
Даврана гэхэд Украйн улаан цайндаа хүрсэн. [192.82.89.33] 2023-06-21 21:56:04
Одоо хүртэл Украйнаас Африкийн ядуу орнуудад экспортлосон тариа нь нийт гадаадад гаргасан тариа буудайны дөнгөж 8-9 хувь л болж байна гэсэн. Бусад 90 гаруй хувь нь Европын баян улсруу зарагдаж шинэ зэвсэг худалдан авахад зориулагдсан. Иймд Украйныг ингэж давруулахгүй гэж Орос үзэж байгаа гэсэн.