Украиныг сэргээн босгох асуудлаар олон улс хуралдана
Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурал Их Британийн нийслэлд өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлын зорилго нь "Украины эдийн засаг, нийгмийг тогтворжуулах, дайны үр дагаврыг арилгахад олон улсын дэмжлэг үзүүлэх" явдал юм.
Уг бага хуралд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нар оролцоно. Их Британийн засгийн газрын мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцох төлөвтэй байна.
Улс орнуудын төрийн тэргүүн, сайд нараас гадна, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид болон бизнесийн хэдэн зуун төлөөлөгч оролцох аж. Энэхүү бага хурлыг зохион байгуулагч орны удирдагчийн хувьд Р.Сунак үг хэлж, хөрөнгө оруулалт, инновацаар дамжуулан Украиныг сэргээн босгох үйл явцыг түргэтгэх талаар уриалга гаргана. Тэрбээр мөн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт хандан Киевт урт хугацааны дэмжлэг үзүүлэхийг уриална.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.95] 2023-06-21 22:28:11
Авилга дэндсэн газардаа тэр мөнгийг чинь ховх сорно доо
Зочин [192.82.84.250] 2023-06-22 19:17:24
Орос нацистууд ер нь хөрш орноо зориуд дотор нь хаглалдуулаж ядуу хээл хахуулд идэгдсэн орон болгодог тэрний нэг монгол хамаг том төслыг орос хулмасууд гацааж хийлэгдгүй хорн снаат улс шүү
Зочин [209.52.88.107] 2023-06-22 02:03:54
Sorood ehelchihsen. Iluu ih mongo ireheer beldez baigaa yum
Илүүдээ гарсан мөнгөтэй болчихсон юм уу? [192.82.89.33] 2023-06-21 21:50:12
Укрйныг сэргээн босгож яадаг юмб? Украйнууд эцэс төгсгөлгүй Оростой байлдана гэсэн биздээ? Иймд ямарч хөрөнгө оруулалт сэргээн босголтод нь хийгээд юү ч болохгүй. Дахиад л оросууд бөмбөгдөөд, пуужиндаад, дэлбэлээд нураачихна биздээ. Хоосон мөнгө үрсэн явдал болно. Эхлээд энх тайвнаа тогтоочихог.