НҮБ: ОХУ үер болсон бүс нутаг руу олон улсын тусламж оруулахгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Оросын арми Украины зүүн бүс нутагт далан дэлбэлснээс үүдэлтэй үерийн гамшиг нүүрлэсэн Оросын хяналтад байгаа бүс нутгууд руу олон улсын тусламжийн ажилчдыг оруулахгүй байна гэж НҮБ мэдэгджээ. Харин Кремль НҮБ-ын ажилчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна гэж шалтгаанаа тайлбарлажээ.

Каховка даланг дэлбэлснээс үер усны гамшиг нүүрлэсэн Украины өмнөд Оросын хяналтад байгаа бүс нутгийн иргэдэд тусламж хүргэх хүсэлтийг Оросын эрх баригчид хүлээж аваагүй гэж НҮБ-ын тусламжийн асуудал эрхэлсэн албан тушаалтан мэдэгджээ. Одоогоор НҮБ олон улсын хүмүүнлэгийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тусламж оруулахыг Оросын эрх баригчдаас шаардаж байгаа юм байна.

НҮБ тусламж хэрэгтэй хүмүүст хаана байгаагаас нь үл хамааран тусламж хүргэхийн төлөө чадах бүхнээ хийсээр байх болно гэж тус байгууллагын ЕНБД-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн энэ үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч НҮБ-ын тусламж зохих газраа хүрч чадахгүй байгаад Украины армийг буруутгасан байна. Тэрээр Украины арми их буугаар галлаж байгаа учир тусламжийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад тун хэцүү байна гэж тайлбарлажээ.

Украины Херсон мужийн өмнөд бүс дэх Оросыг дэмжигч бүлгийн мэдэгдсэнээр далан дэлбэрснээс үүдэлтэй үерт Оросын хяналтад байгаа бүс нутгаас 35 хүн амь үрэгджээ. Харин Украины дотоод хэргийн яамнаас даваа гарагт өгсөн мэдээллээр тус бүсэд 18 энгийн иргэн амь насаа алдаж, 31 хүн сураггүй болжээ. Мөн Украины талаас Оросын арми их буугаар гал нээж байгаа ч гэсэн иргэдэд тусламж хүргэх ажлыг үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [24.130.131.106] 2023-06-23 05:54:35

Бузар орсууд үхэж далд ороосой.Хичнээн сайхан алтан ами үрэгдэв дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.