БНСУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ихээхэн алдагдал хүлээж байна

Aдмин / Гадаад мэдээ

Сүүлийн 2 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын төв банк бодлогын хүүгээ олон удаа өсгөж, инфляц хөөргөдөн, эдийн засгийн уналт үргэлжилсэн зэргээс шалтгаалан тус улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл ихээхэн алдагдал хүлээж байна. Ялангуяа Өмнөд Солонгосын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд түгээмэл байдаг орон сууцаа мөнгө барьцаалан түрээсэлдэг түрээслэгчид ихээхэн хохирол амсаж байгаа нь тус салбар дахь хөрөнгө оруулалт хумигдахад нөлөөлж байна.

Хамгийн сүүлийн судалгаагаар энэ оны тавдугаар сарын байдлаар Өмнөд Солонгосын орон сууцны үнэ сүүлийн 12 сар дараалан буурсан нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь хамгийн олон сар дараалан буурсан үзүүлэлт болжээ. Үүнд түгээмэл байдаг Чонсе буюу барьцаа мөнгө авч түрээсэлдэг орон сууцны түрээсийн үйлчилгээнд ч ихээхэн нөлөөлжээ. Чонсе нь хоёр айлын хооронд байгуулдаг өвөрмөц гэрээ юм байна. Ихэвчлэн түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөхгүйгээ байранд орохын тулд тухайн орон сууцны үнийн дүнгийн 50-80 хувийг түрээслэгчид нэг удаа төлдөг.

Түрээсийн хугацаа дууссаны дараа барьцааг түрээслэгчид бүрэн буцааж өгдөг. Харин түрээслэгч сарын түрээс авахын оронд барьцаа хөрөнгийг эргэлдүүлж, дахин хөрөнгө оруулалт хийх замаар ашиг олдог үйлчилгээ юм. Гэтэл нийслэл Сөүл хотод үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орсноор энэхүү түрээсийн үйлчилгээ дампуурч эхэлжээ. Тухайлбал өрөө төлөх чадваргүй, түрээсийн барьцаа хөрөнгийг эргүүлэн өгөх бололцоогүй болсон байрны эзэд барьцаа өгөхгүй зугтах болсноор түрээслэгчдийг найдваргүй нөхцөл байдалд оруулжээ.

Одоогоор түрээсийн барьцаанд мөнгөө алдсан 3000 орчим түрээслэгч байна, тэдний хохирлын хэмжээ 363 сая ам.долларт хүрчээ. Түрээсийн томоохон үйлчилгээний салбар уналтад орсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, энэ нь эргээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд урсах хөрөнгийн урсгалыг хумьж, уг зах зээлийг ихээхэн хямрааж байгаа юм байна.

Судалгаагаар Өмнөд Солонгосын зарим хотод орон сууцны үнэ сүүлийн нэг жилд 40 хувиар буурч, гүйлгээний хэмжээ 70орчим хувиар хумигдсан байна. Орон сууцны үнийн уналт Өмнөд Солонгосын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг барилга, санхүүгийн салбар эмзэг байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Шинэ орон сууны үнэ хямдарснаас болж энэ онд олон мянган барилгын компани дампуурлаа зарлаж, ипотекийн зээлийн хүү нэмэгдсэн нь банк болон бусад санхүүгийн байгууллагуудыг эрсэлтэй байдал оруулжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.6] 2023-06-22 12:17:30

Өмнөд солонгосчуудын ихэнх нь өмчийн орон сууцгүй түрээсийн байшин түрээсийн орон сууцанд амьдардаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.