БНХАУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадад байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна.

Үүнд:

1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог бөгөөд хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах захиргааны арга хэмжээ авах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах.

2. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, бусдын суудалд суухгүй байх.

3. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх, зэрэг болно.

Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна зөрчил гаргасан иргэнийг 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай болно.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.109] 2023-06-22 14:02:38

Тэмээ гэхээр Ямаа гэдэг шиг юм бичдэг хүмүүс энэ олон дунд бнаа бна. Заавал нэг юмыг сөргөөр бичэж байж санаан амардаг юм шиг бгаан. Монголчууд бидэнд хэрэгтэй юм хэлж өгч бна нээрээ болохгүй юм бна гэж боддоггүй дуракууд орк царайлаад явж байхдаа таарсан дурак.

БАТБАЯР [59.153.87.8] 2023-06-22 13:38:03

Хүн нэрээ тогос өдөө гэдэг зөвлөмжийг дагасан нь дээр усыг нь уувал ёсыг нь дага хуулийг бол хэнч зөрчих эрхгүй

зочин [202.9.40.115] 2023-06-22 13:11:09

манайх бас хуулиа чангатгаач галт тэрэгэнд ус цацах ч эрхгүй ,тэгэхэд 2 хужаа их тэнгэрийн аманд шээгээ биз дээ ,,тэгэхэд та нар ямар арга хэмжээ авсан бэ шорондоо хийж чадаагүй биз дээ инээдтэй юм

Зочин [66.181.188.52] 2023-06-23 14:30:24

Тэр хоёрыг санаатайгаар өвөрмонгол монгол хоёр нийлж байгаад зохион байгуулалтай хийсэн манайх албадан гаргасаншүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.