Дэлхийн банк Украинд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн банк Украинд 1.75 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ гэж лхагва гарагт цахим хуудсандаа мэдээлжээ. Тусламжийн багцад Их Британи улсын баталгаатайгаар Дэлхийн банкнаас олгох 500 сая ам.долларын зээл, АНУ-ын 1.25 тэрбум ам.долларын буцалтгүй зээл, Финлянд улсын 15 сая ам.долларын буцалтгүй зээл багтаж байна гэж мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. Энэ санхүүжилтийг "эрүүл мэндийн салбар, боловсрол, тэтгэвэр, нийгмийн тусламжийн хөтөлбөрийн зардал, төрийн үндсэн үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын цалинд зарцуулна".

Дэлхийн банк 2022 оны зургаадугаар сараас эхлэн Киевт ийм санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 19.745 тэрбум ам.долларыг олгоод байна.

Украины ард түмнийг дэмжих зорилгоор Австри, Бельги, Их Британи, Герман, Дани, Ирланд, Исланд, Испани, Канад, Латви, Литва, Нидерланд, Норвеги, АНУ, Финланд, Швейцарь, Швед, Япон зэрэг улсуудаас амласан онцгой байдлын үеийн санхүүжилтийг оролцуулан Дэлхийн банк нийтдээ 35 тэрбум ам.доллар босгож чаджээ.

Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль Дэлхийн банкнаас авсан зээлийг аврагчид, багш нарын цалинг тавих, тэтгэвэр тэтгэмж олгох, бага орлоготой гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, дотоодын дүрвэгсэд, ганц бие эхчүүдэд үзүүлэх тусламж, түүнчлэн эмнэлгийн баталгааны хөтөлбөрийн дагуу үзүүлсэн эмнэлгийн үйлчилгээний хөлсийг төлөхөд зарцуулна гэж лхагва гаригт мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.