Эдийн засагт тоон үзүүлэлтээс гадна бодит чанарын өсөлт хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

Засгийн газар бодлого хэрэгжүүлэхдээ эдийн засаг дахь улсын өрийн хэмжээ, инфляцын нөлөөллийг тооцолгүй “эдийн засаг өсөж иргэдийн амьдрал сайжирна” гэж хөөрцөглөх нь түүх түргэн гэгч болох нь. Тэтгэвэр тэтгэмж, цалин орлогыг судалгаагүйгээр сонгуульд ойртсонд далимдуулан нэмсэн дүр үзүүлж төсвийг улам тогтворгүйтүүлэх нь алс хэтдээ хортой амь аргацаасан төдий юм. Жилийн дундаж инфляцын түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болж (Монголбанкны зорилтот түвшинд ойртож), 2022 оны өндөр түвшний үзүүлэлтээс алгуур буурна гэсэн дүгнэлт гараад байгаа ч иргэдийн амьдралд бодит эерэг нөлөө болж чадахгүй нь.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2023 оны 06-р сарын 26-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 18 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсжээ.

Үнэ нь тогтмол өссөөр байгаа голлох бараанд хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байна. Улсын нийт гадаад өр 2023 эхний 3-р улиралд 33,6 тэрбум доллар байна. Харин өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанаас харахад өмнөх жилүүдээс онцын өөрчлөлтгүй үнийн өсөлтөөс үүдэн өрхийн орлого зарлагаа нөхөж чадахгүй хэмжээнд байна. Улс нь өр тавиад, эдийн засаг макро түвшний өсөлт заагаад байхад л иргэдийн худалдан авах чадвар улам буурсаар байгаа нь төрийн үйл ажиллагаа ард иргэдийн амьжиргааг дэмжихийн эсрэг чиглэлд байна гэж харахаар байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.186] 2023-07-06 22:02:13

Тооны өсөлт биш амьдралын чанарын өсөлт Монголд хэрэгтэй байна даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.