Б.Эрдэнэбулган: Эрчим хүчний тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхийг сайжруулах, тарифын шинэтгэл хийх талаар хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулгантай ярилцсан юм.

-Эрчим хүчний салбар хамгийн их алдагдалтай ажиллаж байна гэдэг. Өнөөгийн байдлын талаар та юу хэлэх вэ?

-Эрчим хүчний тухай хуульд зохицуулах хорооны бүрэн эрхийг зааж өгсөн. Тухайлбал, үнэ тарифтай холбоотойгоор “Хамгийн бага өртөгөөр эрчим хүчний хэрэглээг хангах чадавхийг бүрдүүлэхийн зэрэгцээ зохих ашгийн түвшинд үнэ тарифын тогтолцоог бий болгох” талаар заасан байдаг. Мөн тус хуульд үнэ тарифыг тогтооход баримтлах найман зарчим бий.

Тухайлбал, үнэ тарифыг үйл ажиллагааны бодит өртөг зардалд тулгуурлан тогтоох. Түүнчлэн хуулийн 26.2.8-д тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх гэсэн санхүү эдийн засгийн талаар чухал заалтууд бий. Гэхдээ эдгээр заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг нийтээрээ мэдэж байгаа шүү дээ.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын 2.3-т Эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж улирал тутам шинэчлэх зорилтыг дэвшүүлсэн.

-Тарифыг төрөөс хязгаарлаж байгаа нь эрчим хүчний компаниуд алдагдалтай ажиллах гол шалтгаан гэдэг шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үнэ тариф бодит өртөг 2022 онд 224 төгрөг байхад дундаж үнэ 175 төгрөг байсан. Тиймээс эрчим хүч, дулааны тарифын шинэтгэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Хүмүүсийн мэдэж байгаачлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс 14-38 хувиар аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны өртөгийг нэмсэн. Ингээд энэ онд дундаж үнийг кВт/ц нь 215 төгрөг болгож өсгөсөн. Гэвч нөгөө талаас нь харвал зөвхөн манай улсад төдийгүй олон улсад ч эрчим хүчний үнэ тариф өсөлттэй байгаа юм. Тодруулбал, манай улсын хувьд эрчим хүчний бодит өртөг 224 төгрөг байсан бол 243 төгрөг болсон байна. Эндээс харвал бид тарифын бодлогоор өртөгийн зөрүүг нөхөж байгаа юм. 2019 оноос хойш тарифт өөрчлөлт ороогүй бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр өөрчлөлт хийсэн. Энэ хугацаанд эрчим хүчний салбарын алдагдал ямар түвшинд байгааг хүмүүс мэднэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хуваарилан дотоод тарифыг тооцсон. Энд ирүүлсэн саналаас харвал 121 тэрбум төгрөгийг энэ жилийн тарифт дутуу тусгасан байгаа юм. Тэгэхээр тус компаниуд тарифын санал ирүүлсэн түвшиндээ зардал гаргана гэвэл энэ онд 121 тэрбумын алдагдал эрчим хүчний салбарт хүлээгдэж байна гэсэн үг.

-Эрчим хүчний тарифын өөрчлөлтийг ямар хугацаанд хийдэг вэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо байгууллагдсан цагаасаа хойш 10 удаа эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, айл өрхийн эрчим хүчний тариф цагийн гурван өөр тогтолцоотой байсан бол 2002 онд өдөр, шөнийн гэх ялгаатай болгосон. Харин энэ онд айл өрхөд оргил цагийн тариф нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. 2008 онд цахилгааны тарифт суурь хураамж авдаг болсон. 2011 онд уул уурхайн эрчим хүчний тариф харьцангүй өндөр тогтоогдсон гэх мэт өөрчлөлтүүдийг оруулж ирсэн.

2022 онд уул уурхайн аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг 28-38 хувь нэмж нэг сард 200 мянган кВт/ц хэрэглэвэл 28 хувь, түүнээс дээш бол 38 хувиар нэмэгдсэн. Мөн банк, интернэт, үүрэн холбоо, согтууруулах ундааны үйлдвэрлэл, криптовалют олборлох үйл ажиллагаа эрхлэгчдийн тарифыг уул уурхайн ангилал руу оруулсан. Ингэснээр эдгээр хэрэглэгчдийн бодит өсөлт 50-60 хувиар нэмэгдсэн бөгөөд ангилал шилжсэн хэрэглэгчид санал хүсэлт ирүүлсээр байна.

-Одоогийн бодит болон хэрэглэгчдийн төлдөг тарифын ялгаа?

-Уул уурхайн чадал болон энергийн тариф дунджаар 294 төгрөг, бусад аж ахуйн нэгж 223 төгрөг болсон. Айл өрхийн хувьд 150 кВт/ц болон түүнээс дээш гэж тооцдог бөгөөд дунджаар 140 орчим төгрөг байна. Харин баруун бүс болон Алтай, Улиастай, зүүн бүс зэрэг алслагдсан бүсийн хувь төвийн бүсийнхээс харьцангүй доогуур түвшинд байдаг. Ялангуяа Алтай, Улиастайгийн хувьд бодит өртөг нь төвийн бүсээс өндөр байдаг боловч тариф нь доогуур байгаа юм. Зүүн бүсийн хувьд Дорнодод сэргээгдэх эрчим хүч байдаггүй учраас үүнд зарцуулдаг 23 төгрөг 79 мөнгийг төлбөрт тусгадаггүй учраас тарифыг энэ хэмжээгээр багаар мөрдөж байна. Цаашид хэрэглэгчийн тарифыг өртөг нөхөх хэмжээнд үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Нөгөөтэйгүүр 100 орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч зохицуулах хороонд бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниудын тарифын аргачлалыг шинэчлэх, тогтолцоох сайжруулах ажлыг хийнэ. Ингэснээр тарифыг бодит өртгийг нөхөх хэмжээнд хүргэхийн сацуу цаашид индексжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Харин айл өрхийн шатлан нэмэгдэж байгаа тарифыг цаашид нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 150 болон 150-аас дээш кВт/ц гэсэн шатлалыг эхний ээлжинд 250 кВт/ц-аас дээш хэрэглээний блокыг гаргах саналтай байна. Энэхүү гурав дахь блокийн хэрэглээтэй өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийнхтэй адилтгах төлөвлөгөөтэй байгаа.

Цахилгаан, дулааны өртөг тооцож, хуваарилах арга зүйг шинэчлэх шаардлагатай. Одоогоор тогтмол зардал нь 70х30 гэсэн харьцаагаар хуваагддаг. Үүнийг зохистой харьцаагаар тогтоож чадвал дулааны өртгийг бодитоор тогтоовол гарах зардлыг тооцооллын аргаар бууруулах боломжтой. Эрчим хүч, дулааны салбар алдагдалтай ажиллаж байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс эрх зүйн орчин бүрдвэл дээрх ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг хэмнэлтээр нөхөх, үнэ тарифыг шинэчлэх замаар алдагдлаас гарах. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн шинээр бий болгох нь манай салбарын тулгамдсан асуудал юм. Тэгэхээр энэ үед эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхийг сайжруулж, бэхжүүлэх хэрэгтэй гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ЭРЧИМ ХҮЧ [202.179.27.110] 2023-07-08 18:45:38

5-Р СТАНЦАА БАРЬЖ ЧАДАХГҮЙ ЧАЦГА ЦАРАЙЛЖ 30 ЖИЛ ЯРИЛАА... ЗҮВ ЗҮГЭЭР НҮҮРСНИЙ СТАНЦ Ш ДЭЭ.... АТОМ ЦӨМИЙН СТАНЦ БИШ.... ЧАЦГАРАНГУУТАА ИРГЭД РҮҮГЭЭ ГУТГА ХАНЦУЙЛААД ШААХИЙН... БҮХ ЮМАН ДЭЭР ИРГЭД РҮҮГЭЭ ГУТГА ХАНЦУЙЛААД ГЭТЭЭД ЧААХЫН... . НИЙТИЙН ТЭЭВЭР , ТҮГЖРЭЛ . ГЭХЧИЛЭН БҮХ ЗҮЙЛ ДЭЭР...

зочин [66.181.160.33] 2023-07-07 13:21:49

Ёстой солиор хол очиж хуц

зочин [202.9.40.124] 2023-07-07 12:09:39

ёстой хуцаарай

Золоо [202.21.111.13] 2023-07-07 11:22:40

Энэ нэг авилгачин царайлсан новш юу гэж гуцаад байна вэ.

Зоригоо [202.21.111.13] 2023-07-07 11:21:22

Цахилгааны үнэ нэмдэг юм бол босцгооно шүү ард түмэн минь.Одоо ингээд хэг нэг хурган даргын хэлсний зоргоор үнэ нэмээд байвал амьдрахад хүнд болно шүү...

Бат [202.21.111.13] 2023-07-07 11:18:52

Энэ нэг гөлийсөн шаар юу гээд солиороод байна аа.

Энхээ [202.21.111.13] 2023-07-07 11:17:54

Сэргээгдэх эрчим хүчний мөнгөө цахилгааны төлбөрөөс чөлөөлж байж үнэ нэмнэ шүү малаа.

Зочин [202.126.92.98] 2023-07-07 11:07:40

зайлаач ээ цалин тэтгэвэрээ багахан нэмсэн сургаар бүх юмны үнээ нэмэх гээд унах уу арчаагүй штэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.