ЭНЭ ОНД МАНАЙ УЛС ПОЛЬШ, ОХУ, ФРАНЦААС ҮРЖЛИЙН АДУУ 140 ТОЛГОЙГ ИМПОРТОЛЖЭЭ
Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн ГУБ Д.Анхтуяа "Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад” байна” гэж заасан бөгөөд малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу жилд орж ирэхмал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрөл тоо хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталж, квот олгодог.
Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохын өмнө импортын мэдэгдэл авах ёстой байдаг. Импортын мэдэгдэл авахын тулд дараах материалуудыг бүрдүүлдэг. Үүнд, албан хүсэлт, Худалдан худалдан авах гэрээ, Олон улсын гэрчилгээ, Мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл, Импортлогч орны мал эмнэлгийн шинжилгээний бичиг гэсэн холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлдэг.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Польш, ОХУ, Франц улсаас үржлийн адуу 140 толгой, үржлийн үхэр 162 толгой, 1062 бүл зөгийимпортоор орж ирсэн байна" гэлээ.
- Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүндимпортлогч иргэн, ААН хилээр нэвтрүүлэхийн өмнөГаалийн ерөнхий газарт цахим www.caps.gaali.mn сайтаар дараах материалуудыг бүрдүүлж илгээснээр импортын мэдэгдлийг цаг алдахгүй өдөртөө ч авах боломжтой.Үүнд:
-Албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээ
Худалдах худалдан авах гэрээ
Үржлийн мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл
Мал эмнэлгийн ерөнхий газрын ОУ-ын гэрчилгээ
Тухайн улсдаа хорио цээрт орсон тухай шинжилгээний дүн
Орон нутгийн Засаг даргын захирамж г.м
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.1] 2023-07-21 13:07:53
Davjaa, tsus oirtson maliig selbuul tegeed bas suuniihee garts chanariig saijruul! Mozarella byaslag idmeer bna shuu
Зочин [185.17.14.116] 2023-07-26 01:08:09
Бас Feta бяслаг мөн.Quiche хийдэг cream cheese идмээр байна. Зөвхөн хонио эрлийзжүүлэх хэрэггүй учир нь гадаад хонины мах чихэрлэг, нялуун амттай байдаг.
зочин [202.9.46.158] 2023-07-21 10:09:56
өндөр ашиг шимт үхэр хонь ямаа оруулж ирэх шаардлгатай байна энэ талаар улс ХХААЯ доривтой ажил хиймээр байна орон нутагт сүү сүүн бүтэгдэхүүн олдохоо болилоо
Зочин [66.181.176.143] 2023-07-21 07:34:25
Монгол адуунд аюул занал учруулж буй нөхдийг шалгаач.Төрд шургалсан хулгайчид, рецедив гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийн үйлдэж буй маш том гэмт хэргийн нэгээхэн хэсэг нь энэ үйлдлийн нэрийн дор ОХУ-аас хууль бусаар адуу оруулаад олон жил боллоо.
Зочин [103.212.116.34] 2023-07-21 00:50:18
Ертөнцийн талыг туулсан Монгол адуугаа эрлийзчүүлж яах гээд байгаа юм.
Зочин [185.17.14.116] 2023-07-26 01:12:18
Цус ойртсон монгол адууныхаа мах, айргийг хэрэглээд байх юм уу. Цус ойртсон хөдөөнийхөн ийм л бодолтой байдаг байх. Дээр үеэс селекци гэдэг бакалаврын сургалт байсаар ирсэн.