18.846 ИРГЭН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООСОО 298 САЯ ТӨГРӨГИЙН АЛБАН ТАТВАРАА ТӨЛЖЭЭ
18,846 иргэн Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтоосоо 298 гаруй сая төгрөгийн хөрөнгийн албан татвар төлснийг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
2023 оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа 54,363 иргэн 755 сая төгрөгийн татвараа төлж байв. Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрт 2,614 иргэн 11 сая төгрөг төлж байжээ. Иргэд уг буцаан олголтоосоо
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-07-26 17:22:35
бусдын баримтаар хүүдэгнэгчид байгаа даа. буцаан олголт нь 50 60к л орж байгаа. тэрийгээ нэг тор бараанд өгөөд дуусаа
Зочин [202.55.188.100] 2023-07-27 09:25:16
Буцаан олголтоо авьяа ямар даварчихсан шаар вэ