“Go travel” аяны эхний сарын урамшууллын эзэд тодорлоо

Aдмин / Эдийн засаг

Байгалийн үзэсгэлэнт Вьетнам улс руу аялуулах “Go travel” аяны эхний сарын урамшууллын эзэд тодорлоо.

Тодруулбал, ХААН Банкнаас 2023 оны 6-р сарын 20-ноос 8-р сарын 20-ны өдрийг дуустал хоёр сарын хугацаанд тус аяныг зарласан бөгөөд харилцагчид ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны картаа (бүх төрлийн карт) уншуулж, нийт үнийн дүн нь 300,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлын эрх авч энэхүү урамшуулалд оролцож буй.

2023 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд аяны болзол ханган тохирлын эрх авсан харилцагчдаас өнгөрсөн баасан гарагт ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар таван харилцагчийг шууд дамжуулан тодруулсан бөгөөд өнөөдөр эдгээр харилцагчид батламжийг нь гардууллаа. Урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Ташрамд дурдахад, урамшууллын эздийг тодруулах шууд дамжуулалтын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулан, хөндлөнгийн ажиглагчаар “Мүүрий аудит” ХХК хяналт тавьж ажилласан юм.

Орон даяар 2023 оны 8-р сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд Вьетнам улсад аялах дараагийн 5 харилцагчийг 2023 оны 8-р сарын 29-ний өдөр шууд дамжуулалтаар мөн тодруулна.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.