ИНФЛЯЦЫН ТҮВШИН ӨНГӨРСӨН САРД 9.2 ХУВЬТАЙ ГАРЛАА
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь өссөн бол өмнөх сараас 0.3 хувиар буурсан байна.
Өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.188] 2023-08-08 17:05:23
Худлаа солиорч байгаа юм. Юмны үнэ өсөөд л байгаа ш дээ