Дэлхий даяар нүүдэллэн үзэсгэлэнгээ толилуулдаг “AАmA” нийгэмлэгийнхэн ХААН галерейд “тухалжээ”

Aдмин / Эдийн засаг

Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерей сар бүр уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэнг олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Тус галерейд олон улсын 160 гаруй уран бүтээлчийн нэгдэл болох “AАmA” нийгэмлэгийн “Concept of WE” үзэсгэлэнг Монголын үзэгчдэд анх удаа толилуулж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээр нүүдэллэн, үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулдаг “ААmА” нийгэмлэг нь 20 жилийн ойгоо тохиолдуулан монгол уран бүтээлчидтэй хамтран ийнхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Тодруулбал, тус үзэсгэлэнд олон улсаас Испани, Португал, Итали, Тайланд, Мауритиус, Хятад, Австри зэрэг орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна Монгол Улсаас уран бүтээлч Ц.Цэгмэд, Д.Отгонбаяр, О.Үржинханд, Г.Мөнхболор, Э.Ононгуа, Б.Сонинбаяр, Э.Пүрэвсүрэн нарын бүтээлүүд багтжээ.

“Concept of WE” үзэсгэлэн монгол зураг, уран зураг, зураасан зураг, бэхэн зураг, керамик урлаг болон орон зайн өрөг урлаг гэхчилэн дүрслэх урлагийн олон төрлийг хамарч чадсанаараа онцлогтой. Уран бүтээлч бүрийн өөрсдийн үндэсний онцлог, өвөрмөц дотоод ертөнц бүтээлүүдээс нь ялгаран харагдах бөгөөд энэхүү үзэсгэлэн та бидний өмнө олж хараагүй өнцөг, мэдрэмжийг лавтайяа өгч чадахуйц ажээ.

“Concept of WE” олон улсын үзэсгэлэн энэ сарын 21-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагт ХААН галерейд үнэ төлбөргүй гарч байна. Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн ирж, оюуны таашаал авахыг урьж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.