Онлайн худалдаа хийгээд 500,000 хүртэлх төгрөгийн урамшуулал аваарай
ХААН Банк хичээлийн шинэ жилийг угтан олон улсын Виза карттай харилцагчдадаа зориулсан 10%-ийн буцаан олголттой урамшуулалт аянаа өнөөдрөөс эхлүүллээ. Дэлгүүр хэсэх завгүй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалдаг, тэр тусмаа дэлхийд танигдсан брэндүүдийг албан ёсны вэбсайтаас нь шууд худалдаж авдаг бол харилцагч та анхаарлаа түр нааш нь хандуулаарай.
ХААН Банкны олон улсын Виза карт эзэмшигчид дараах нэр дурдсан онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой.
Урамшуулалт аян 2023.08.15-2023.09.15-ны өдрийг дуустал нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд харилцагч өөрт байгаа ХААН Банкны Виза карт (дебит болон кредит)-уудаар алинаар нь ч онлайн худалдаа хийсэн ялгаагүй нийт үнийн дүн нь хамгийн багадаа 500,000 төгрөг хүрсэн тохиолдолд буцаан олголт авах нөхцөл бүрдэнэ. Худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт тань 2023.09.20-ны өдөр ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох юм. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 500,000 хүртэлх төгрөг байна. Өөрөөр хэлбэл, харилцагч 1 сая төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд 100 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг юм.
Эрхэм харилцагч та олон улсын Виза картаар онлайн худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
- Таны картан дээр VISA гэсэн лого бичиглэл байгаа эсэхийг шалгаарай.
- Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж, тухайн хандаж буй вэбсайтынхаа нэрийг зөв бичсэн эсэхийг нягтлан, найдвартай буюу тэмдэглэгээтэй эсэхийг линкэн дээр дарж шалгаарай.
- Тухайн вэбсайт нь Verified by Visa гэсэн лого бүхий нууцлалтай эсэхийг шалгаарай.
- Худалдан авалт хийх вэбсайтын нөхцөл, дүрэм журам, гэрээтэй сайтар танилцсаны дараа картын мэдээллээ оруулаарай.
- Картын дугаар, хүчинтэй хугацаа, пин код, картын ард байрлах гурван оронтой CVV дугаар зэрэг картын мэдээллээ бусдад мэдэгдэхээс сэргийлээрэй.
- Картаараа худалдан авалт хийсний дараа дахин үйлчилгээ авахгүй бол картын холболтоо салгах, үйлчилгээгээ цуцлахаа битгий мартаарай.
- Интернэт банк, Khan Bank аппликэйшнээрээ дансны хуулгаа тогтмол хянаарай.
Жич: Тус аяны хүрээнд байгууллагын Виза картанд буцаан олголт тооцохгүй болно.
Хэрэв та ХААН Банкны олон улсын Виза карт захиалах бол банкны салбар нэгжид очих шаардлагагүйгээр Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр хандан захиалж, үнэ төлбөргүй хүргүүлэн авч, 10% буцаан олголттой аянд хамрагдаарай. Олон улсын Виза кредит карт захиалах бол өөрт ойр салбарт хандах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл