Украин: Пригожины үхэл Оросыг гутааж, ялагдлыг түргэсгэв

Aдмин / Гадаад мэдээ

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 1 жил 7 дахь сардаа явагдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Украины ЕТГ-ын зөвлөх Михаил Подоляк, литвагийн улс төрч, Европын парламентын депутат Пятрас Ауштрявичюс, оросын улс төр судлаач Алим Батов, украины эрдэмтэн Игорь Рейтерович, украины армийн генерал асан Николай Маломуж нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Орчин үеийн түрэмгий Орос улсад Украин л цэг тавьж чадна. Анхлан цэцэг тэврүүлээд дуу бүжиг, талх давстай угтуулна гэсэн Оросын энэ дайн одоо ОХУ өөрөө тэсч үлдэх үү, үгүй юү гэдгийн шалгуур дээр ирчихсэн байгааг Михаил Подоляк анхааруулжээ.

Одоо энэ дайн оросын хувьд ямагт эрсдэл, Киевийг хэлэлцээний ширээнд албадаж суулгах гэсэн шахалт, өөрөөр энэ дайныг үнэлэх аргагүй. Тэр шахалт нь Украины хот суурингууд, энгийн иргэд руу өдөр шөнөгүй пуужиндах, дрондох хэлбэрээр хэрэгжинэ. Пригожины үхэл юу харуулав гэвэл ОХУ-д засгийн эрхийн шилжилт тун ойртсоныг илтгэн харууллаа гэжээ. “Оросын эрх чөлөө” легионы дэд командлагч “Цезарь”-ийн хэлснээр бол Пригожин онгоцны ослоор нас бараагүй, түүнийг цаазалсан тэр ба Путины дэглэмийг сөрсөн хэнд ч ийм үхэл ирнэ гэдгийг оросын элитүүдэд сануулсан хэрэг гэжээ. Вагнерчуудын мөрөөр Кадыровчууд мөшгиж Орост төрийн шинэ эргэлт хийх гэж оролдож магадгүй тул дараагийн үхэл Чеченийн толгойлогч руу чиглэнэ хэмээн тэр командлагч ярьжээ. Вагнерын алагдсан дайчдын оршуулгын газрыг шатаагаад эхэлсэн нь “Та нар хэрэггүй ээ!”, “Тонил цаашаа!”, “Та нар хохь чинь ээ!” гэсэн Кремлийн сануулгыг нь нотлоно.

сонин mn

Украиныг дэмжинэ гэдэг бол өнөөдөр нийт хүн төрөлхтөний хандлага болчихоод байна гэж Литва улсын төрийн зүтгэлтэн Пятрас Ауштрявичюс тэмдэглэв. Оросын суртал нэвтрүүлэгчид худал хуурмаг мэдээллээ удтал Европт түгээлээ. Балтийн орнуудыг бүр ч ихээр гутаахыг оролддог. Гэвч Кремль нэг л зүйлийг ойлгосонгүй. Эрх чөлөөгөө худалдаггүй юм гэдгийг ойлгоогүйгээс өнөөдөр энэ их гайг тэд чирсэн.

Украиныг Европын Холбоонд элсүүлэхгүй гэдгээс энэ мөргөлдөөн эхэлсэн. Хэргээр хурцатгасан, хэргээр дотроос нь үймүүлсэн, хэргээр өдөөн хатгаж зэвсэгт мөргөлдөөнд хүргээд араас нь 9 жилийн турш Украиныг гутаан доромжилж фашист нацистаар нь цоллож, Оросын ард түмний тархийг Дэлхийн II дайны үед Гитлерийн Германыг үзэн ядуулдаг шиг болгож тавиад одоо байж байгаа байдлыг нь хар даа хэмээн литвагийн улс төрч ярьжээ.

Литвагийн улс төрчийн ийнхүү ярьсан нь Оросоор үл тогтоно. Оросыг дагагч, Оросоос хоолны шавхруу горьддог бусад улс орнуудад ч (дэндүү цөөн дөө!) хамаатай шүүмжлэл юм. Украиныг демилитаризац (цэрэггүйжүүлэх) болгоно гэдэг нь эсрэгээр эргээд тэр улсыг цэрэг-зэвсгийн хүчирхэг гүрэн болгох зам руу оросууд өөрсдөө түлхээд оруулсныг оросын пропаганда төсөөлөхөөс ч айн чичрэнэ. Орос өөрөө ингэхэд демилитаризац болж хувирлаа. Мэргэжлийн байнгын цэргээ хиаруулаад дууссан, махан овоо босгон давшаад давшаад нэмэргүй. ОХУ-ын зэвсэгт хүчний олон төрөл мэргэжлийн салбарууд сүүлчийнхээ нөөцийг шавхлаа. Оросын артиллер, танк, тэр бүү хэл флот маш ихээр хохирлоо. Оросын цөмийн зэвсгийн триад буюу “цөмийн гурвал” гэгддэгийн нэгийг украин цохиж сулрууллаа. Стратегийн бөмбөгдөгч Ту-22-ууд сөнөөгдлөө. Оросын цэргийн аэродромууд украины агаарын халдлагад өртөх нь олон боллоо. Курск дэхь нисэх хүчний бааз украины нисгэгчгүй камиказейн цохилтод өртлөө. Су-30 онгоц 4, МиГ-29 онгоц нэг, С-300 пуужингийн цогцолбор нэг, хоёр “панцир” халдлагад өртсөн, нийт 13 дэлбэрэлт бүртгэгдсэн хэмээн оросын суртал нэвтрүүлэгчид хүлээн зөвшөөрөв. “Манай их буу гэж зүгээр л нэг төмрийн сэг боллоо”, “ВСУ (Украины зэвсэгт хүчин) бүх талаар манайхаас давлаа” гэж оросын ТВ-ийн ток-шоугаар уулга алдан ярина. Ток-шоу хөтлөгчдийн сэтгэл нэн тавгүй, сэтгэл санааны бөөн хямрал, насжилт нь богиноссон байх даа.

сонин mn

ОХУ тэсэшгүй их хохирол амсаж байна, арай хэтэрлээ. Гэтэл барууны орчин үеийн авиац хараахан ирээгүй байгаа, ирээд удахгүй дайнд орно, одоо яанаа гэсэн айдас Оросын ТВ-үүдийн суртал нэвтрүүлгээс байнга харагдана. Сүүлдээ Орос энэ дайныг өдөөгөөгүй, зөвхөн татагдан орсон гэж ярьж байгаа харагдав.

ВСУ-д хүнд хэцүү, амаргүй өдрүүд тулгарч байгаа боловч фронт дээр бага багаар ялсаар, бага багаар давшсаар байна. Украины зэвсэгт хүчин Запорож мужийн Работино хотыг бүрэн чөлөөлж, энэ суурингаас зүүн урагш хөдөлж байна. “Дайсны ширүүн эсэргүүцлийг үл харгалзан Новопрокоповка, Оберетоваты руу урагшилж байна” гэж Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр ярьжээ.

Орос фронтын өөр хэсгээс цэргээ шилжүүлэн байршуулах гэж оролдож байгаа нь оператив нөөцгүй гэдгийг нь харуулж байна хэмээн америкийн дайн судлалын хүрээлэн дүгнэжээ. Украины ялалт давшилтын тухай мэдээ нийтлэгдэх тусам оросуудыг мунаар тархи руу нь дэлсээд авах шиг болдог бол энэ үзэгдлийн давтамж бүр ойртжээ. Оросын цэрэг Крым, Запорож, Херсоноос бөөнөөрөө, анги нэгтгэл бүрэлдэхүүнээрээ Орос руу ухран гарах арга зам хайж, төлөвлөгөө боловсруулж байгаа тухай Николай Маломуж ярьж байна. Крымд Украины БХЯ-ны цэргийн тагнуулын газрынхан тусгай операц явуулсан. Тэр нь тогтмолжих чигтэй байна. Хоногтоо тогтмол 40 дрон Крым рүү илгээж оросын цэргийн баазууд, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдийг (С-400 гэх мэт) устгаж байна. Хар тэнгист оросын флотыг амар заяа үзүүлэхээ болилоо. Тэнгисийн дрон хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ, хэд л бол хэдээрээ Оросын флот руу халдахад бэлэн боллоо.

сонин mn

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын эрэн сурвалжлагад орчихсон, олон улсын гэмт хэрэгтэн гэх статустай, тэр нь өөрийг нь шившиглэж БРИКС-ийн дээд түвшний уулзалтад оролцож чадахгүй, тэр ч байтугай Туркэд хийх айлчлалаасаа бултаж, хаана ч баривлагдчихаж магадгүй гэсэн айдастай гэртээ бүгэж байна. Украины эсрэг дайнд Путины хамгийн том алдаа юу байв гэдэгт гадаадын хэвлэлүүд анхаарлаа төвлөрүүлжээ.

Ялагдах нь дөхөөд ирсэн, эсвэл Путин гэнэтийн шийдвэр гаргаж дайнаа зогсоох гэж байж магадгүй тул тийм сэдэв голлож байгаа бололтой. Түүний хамгийн том алдаа бол бодит байдлаас хэт тасарсан, дэлхийн хэвлэл мэдээллээс тасарсан, зөвхөн Кремлийн улангассан суртал нэвтрүүлэгт итгэдэг, түүнийхээ барьцаа болсон явдал ажээ.

Түүний өөрийнх нь байгуулж өгсөн суртал нэвтрүүлгийн машин түүнд өөрт нь энэ бүх таагүй кейсийг бий болгожээ. Оросын ард түмнийг олон жил хуурч, айлгаж, мэхлэж ирсэнийхээ төлөө Путин сэтгэл зовсон шинжгүй, гэвч аргумент инструмент нь дуусах нэг өдөр ирнэ, Украинтай дайнаа дуусгадаг, залгуулаад Оростоо иргэний шинэ дайнд явж орно хэмээн улс төр судлаач Игорь Рейтерович ёрлон ярьжээ.

СССР улсыг залгамжилсан ОХУ нь түүхэндээ учирч байгаагүй, дахин учрахгүй маш аюултай зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгааг “RostovGazeta” сонинд Алим Батов тайлбарлан ярьжээ. Зөвлөлт улс Афганистанд маш ноцтой мөргөлдөөнд орж, ихээхэн хохирч, хөөгдөн гарч байж хоёр яс салсан бол түүнээс хэд дахин их, том ноцтой мөргөлдөөнд одоо орж, түүндээ орооцолдон, бүдрэн унах гэж байна.

Афганистан дахь тэр дайн олон талаараа Украин дахь СВО-той адил байна, энэ бол тэр үед ч, одоо ч геополитикийн конфронтац байсан, байна. Тэр үед ч, одоо ч НАТО ба манай улсын хоорондын ашиг сонирхлын сөргөлдөөн өрнөсөн, тэр үед СССР нь социализмын үзэл санаагаа Афганистанд дэлгэрүүлэх гэж дайтсан. Тэгвэл өнөөдөр манай Орос нь олон туйлт дэлхийн үзэл санаагаа хамгаалан байлдаж байна. Украин дахь СВО нь маш хүнд ноцтой мөргөлдөөн гэдгээрээ ялгарч байна. Яагаад гэвэл нэгдүгээрт энэ нь мэдээллийн дайны аюулыг дагуулж байна. Хоёрдугаарт хүн төрөлхтөн цөмийн мөргөлдөөнд тун ойрхон ирээд байна. Афганистанд бол тийм асуудал тавигдаж байгаагүй. Гуравдугаарт оросын хилийн дэргэд, бүр тулж ирээд цэргийн мөргөлдөөн өрнөж байна. Дөрөвдүгээрт сөргөлдөөд байгаа тэр украины ард түмэн чинь бидэнтэй соёл-түүхийн нийтлэг үнэт зүйлтэй юм шүү гэжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

тогтох [202.21.100.210] 2023-08-30 16:41:16

Энэ ч арай хэтийдсэн явуургүй нэг талыг барьсан мэдээлэл байна аа ийм мэдээлэлд цензур гэж баймаар шүү

A [103.212.117.200] 2023-08-30 08:58:40

Цөмийн зэвсэгтэй орсыг ялна гэж юу байхав дэ

И [66.181.161.203] 2023-08-29 21:25:11

Ийм хамаагүй суртал ухуулгын агуулгатай зүйлсийг нийтлэхгүй байвал зүгээрсэн. Хөрш оронтойгоо ямарч тохиолдолд эвтэй л харьцах хэрэгтэй.

zochin [66.181.160.102] 2023-08-29 19:54:09

Hun torolhtonii tuuhiig harj sudlaj baihad turemgiilegchid dandaa yalagdaj baidag gehdee tsag uye bolgond yamar 1 shaltag helj turemgiilseer baigaad horshuudeesee avsan nutagin huurai gazariin 6/1 bolson baidag end Mongoloos her ih nutag bulaan avsan yum bol uiliin ur gej bui nugel nudeeree gej oros hervee yalagdval zadarna Mongoloor ih oroldson uls deed tengeriin gesgeel hurtej urtes ugui boldog gej... j: manj daichin uls baina

Зочин [202.21.107.10] 2023-08-30 06:24:33

yadaj toogoo zuv bich de ork ooo

Зочин [202.55.188.98] 2023-08-29 19:16:00

Serguul zui n tentsvertei medelel orulj bvl ugn

Зочин [59.153.114.81] 2023-08-29 19:05:44

Агуу Зөвлөлт Орос ялнаа

Украйнуудын хуурамч мэдээлэлд итгэх хэрэггүй. [66.181.160.103] 2023-08-29 16:20:44

Оросууд нь Украйны цэргүүдийг хамгаалалтын бүсрүүгээ сүүлийн 4-5 сар "дайруулж" тээрэмдэн устгаж байна ш дээ. Украйнууд оросуудаас ганц ч хотоо эргүүлж авч чадаагүй, 4-5 тосгон л буцаан эзлэвш, энэ чигээрээ байлдсаар байгаад өвөл болгоно. Ийм байхад үүнийг амжилт гэх үү? Крымруу орно гэсэн, ХААНА БАЙНА? Днепр мөрөнг гатлаад Запорожьег эзлэнэ гэсэн, ХААНА БАЙНА? Украйн чинь одоо дайчлах цэрэггүй болчихоод байна ш дээ.

Зочин [103.212.119.252] 2023-08-29 16:04:09

Урвагчид зөвхөн үхэл

Зочин [103.212.119.252] 2023-08-29 16:03:18

нэг уравсан бол дах урвана


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.