Төрийн банк: Тэрбум мод санг дэмжин ажиллаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оноос хойш Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж 2022 онд “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган” зохион байгуулагдаж Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкнууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулсан. Сангийн анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг энэ оны 5 сард зарласан.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадна орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгэсэн ба тус ажлуудад арилжааны банкнууд ч мөн бодит хувь нэмрээ оруулахаа илэрхийлэн хамтран ажиллаж ирсэн.

Төрийн банкны хувьд өнгөрсөн жилүүдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мода болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтод аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 10,000 орчим модыг суулгасан бөгөөд тус аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлж, банкны ажилтнуудын оролцоотойгоор 2030 он гэхэд 100,000 мод тарина гэдгээ Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцлон хэлж байв.

2023 оны хичээлийн шинэ жилд Төрийн банк нь СХД-ийн 119 цэцэрлэгт 702 мод, 300м2 зүлэгжүүлэлт, 50 м2 талбайд цэцгийн мандал хийн хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа-Төрийн банк


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.223] 2023-09-02 19:00:46

Судалгаа муутай,байгалийг нөхөн сэргээх биш төрийн цэцэрлэг,сургуулийн нэр барьж,хяналтгүй мөнгөний ажил л болох нь илт байна даа.Гэр хорооллын айлуудыг мод суулгах ажилд хамруулах төсөл л жаахан эзэн биетэй,ургах боломжтой ажил болвол болох байх даа.Банкнуудын сан жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй ээ.Шоу.

Зочин [103.57.94.147] 2023-09-01 22:14:10

Тэрбум мод-хөтөлбөрийн хүрээнд юуны өмнө, хамгийн түрүүнд Улаанбаатар хотоо битүү ногоон хот болгое.Ингэж Нийслэлээ азийн НОГООН хот болгож дэлхийн нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэе.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.