ХААН Банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллалаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монголбанк болон арилжааны банкууд дэмжин ажиллаж “Тэрбум мод сан”-г байгуулсан.

Уг сангийн үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчныг эрүүл болгоход арилжааны банкууд хувь нэмрээ оруулж, энэ онд нийт есөн сургууль, 11 цэцэрлэгийн гаднах орчныг цэцэрлэгжүүлж, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжихийг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн БЗД-ийн 301-р цэцэрлэгт 632 ширхэг мод, 573м2 зүлэгжүүлэлт хийлээ. Ингэснээр бяцхан үрсийн сурч хүмүүжих орчныг ногооруулж, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллалаа.

Тус цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар төслийг олон нийтэд танилцуулж, хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.