Зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулдаг иргэнийг зодсон үйлдлийг шалгаж байгаа

Aдмин / Хууль

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэн.

Энэ дагуу тодруулахад иргэн "С" гэгч нь 2023 оны наймдугаар сарын 27-ны өдөр "Драгон" орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн "Б"-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна.

Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Мөөгий [66.181.182.172] 2023-09-10 19:25:34

Ийм ялагчид удаагүй хүн ална Хууль нь иргэнээ хамгаалах эрх зүйн орчинг байна уу

Зочин [175.223.35.144] 2023-09-07 14:13:08

Хэнд ч гар хүрэх эрх байхгүй муу яргачин ухаан алдалт нь зодоод бас болоогүй босгож ирээд амьсгалж бна уу гээд чагнаад байсан алуурчин бна лээ шд

Зочин [202.179.4.4] 2023-09-06 22:47:59

Цагдаа биш байж,зодсон зөв гэх нь шив дээ.

Цагдаагийн туслахуудыг зодож болдог юм уу? [103.57.93.189] 2023-09-06 18:38:51

Цагдаад тусалж сайн дураар зохицуулж л байсан байна ш дээ. Тийм хүнийг ухаан алдатал зоддог нь хэвийн үзэгдэл үү? Тэгвэл ХЭН цагдаагийн байгууллагад туслах юм бэ? Тэгвэл бүгдээрээ Ардын нөхөрлөлийнхнийг БАС зодлж байя л даа.

demjigch [66.181.160.117] 2023-09-07 09:10:12

harin tiin , bugdiig n zodoj baiya

Zochin [139.5.218.94] 2023-09-06 17:45:57

BZD n zahiin dund zamd setgetciin uvchtei ahmad nasni eregtei hun ereen mod barichihaad zohitsuulj bna geed uimuuleed hetsuu baidag.Jolooch nar uurlaad zailaach geed baidag shuu. Yamaarch yum be dee.

Даидинжав [103.212.117.57] 2023-09-06 17:14:49

Иргэн нь юм бол төр нь хамгаалах үүрэгтэй биз дээ. Тэр ухаан алдтал нь зодсон солитой нөхрийн зөв аятай юм бичээд ттавьсан байх юм


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.