Эдийн засаг 6.4 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

Монголын банкны холбооноос 2023 оны эхний хагас жилийн тоймыг танилцууллаа.

2023 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан нь уул уурхайн салбарын сэргэлт хурдан байсантай холбоотой. Тодруулбал оны эхнээс уул уурхай, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Харин боловсруулах болон эрчим хүчний салбар сэргэж байгаа ч харьцангуй сул хэвээр байна.

Мөн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Хөдөө аж ахуйн салбарт эдийн засаг уналттай байна. Засгийн газрын зүгээс үр ашиггүй зардлуудыг бууруулсан нь төлбөрийн тэнцэл дээрх дарамтыг бууруулж ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Энэ онд банкууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан нь өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлжээ. Системийн нөлөө бүхий банкууд IPO амжилттай гаргаж, 447 тэрбум орчим төгрөгийг татан төвлөрүүлэв.

Ингэснээр эдийн засгийг дэмжих, гол салбаруудын сэргэлтийг хурдасгах хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй болсон байна. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний дунджийг 12 хувиар зааж өгсөн бол манай банкуудынх 18 хувьтай гарсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.179] 2023-09-08 09:26:42

Торгууль татвар үнийн өсөлтийн зөрүүгээр төсөвийн алдагдлаа нөхчихөөд э/засаг өсөж байна гэж хуцалдахаа больцгоо.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.