Тал талхны ҮНЭ ХҮРЭХГҮЙ өсөлттэй ЭДИЙН ЗАСАГ
Инфляцад идэгдсэн өрхийн эдийн засаг улиралд 1700 төгрөгийг өсөлттэй байна гэх мэдээлэл гарлаа. Бодит тооцоо судалгаа тоо баримт ил гарахаа больж эрх мэдэлтнүүдэд долдойдсон статистик мэдээ нийтлэгддэг болсон үед өрхийн орлогыг өсөлттэй л болгож хуурах гэсэн дорой арга хэлбэр.
Сүүлийн жилүүдэд өрхийн орлого, зарлагын тэнцэл ямагт хасах үзүүлэлттэй гарч байв. Хуримтлал үүсэх ямар ч боломжгүй үлгэн салган байдал нийт хүн амын ихэнх хувьд нүүрлэж ядуурал хэвийн хэмжээнээс аль хэдийн давсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгжүүдээс хоёр гуравхан аймгийн төсөв нэмэх үзүүлэлтэд арай ядан тогтжээ.
Төсвийн хуваарилалт оновчгүйн дээр дарга нарт үйлчилсэн, авлигал хулгайг өөхшүүлсэн түмний аж амьдралыг огт дэмжээгүй улс орны амин чухал асуудлыг орхигдуулсан. Засгийн газар жирийн айлын өрхийн тэргүүнээс муу менежментгүй үрэлгэн, бүтээмжгүй эдийн засгийн бодлого бус элдэв улс төрийн оноо цуглуулах балайралд автжээ.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.53] 2023-09-09 09:20:10
Хулхины эдийн засаг
Зочин [66.181.188.183] 2023-09-08 23:06:12
Гурван өндөрлөгүүдийн хамгаалалтын зардлыг багасгая! Төрийн албан хаагчдыг хэн тоож алах вэ дээ! Тэд ямар баян бизнесменүүд юм уу? Хүмүүс өөрсдийгөө хамаатнуудаасаа л хамгаалах хэрэгтэй учир нь алуурчид ойрхон байдаг юм.
33 жилд бид юүнд хүрэв? [103.57.93.189] 2023-09-08 19:00:38
33 жил боллоо. Монгол ард түмэн ямар шашинтайгаа мэдэхгүй явсан хэвээр. Үүнийгээ мэдэхгүй болохлээр юү г жигших, юүг дэмжихийг мэдэхгүй хэвээр. Энэ далбайн дор хулгайч, авилгачид олширсоор. Учраа олоогүй нь гадаадруу зугтан дөрвөсөөр. Нэг иймэрхүү л байнадоо.
Гэтэл сүүлийн 33 жилд ... [103.57.93.189] 2023-09-08 19:10:51
Оросууд Үнэн алдартны сүмээ сэргээж, өчнөөн хот тосгонд сүм хийдээ сэргээн босгож, сэтгэл санааны эзэнтэй болчихлоо. Хятадууд маоизмаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, Күнзийн сургаалиа үргэлжлүүлэн шүтэж, Буддын дараагийн Далай ламыг төрүүлэх нь тодорхой болж байна. Хуучин социалист Польш, Чех, Болгар, Рүмын, Казахстан, Узбекистан гм бүх улс өөрийн уламжлалт шашнуудаа сэргээчихлээ. Харин энд Монгол хаана явж байна? Ромын Папыг уриад л сууж байдаг. Гэтэл Далай ламаа уриад авчирчих чадалгүй.
Зочин [124.158.64.34] 2023-09-08 15:12:28
Танай АН нам бүтэн талхны эдийн засгийг талхны нэг үртэс болтол унагадаг шүү. 1996-2000 он 2012-2016 он.. ард түмэн мартаагүй ээ? ховдог тарвага гахай мэлхий үүлэн үст нар чинь шаасандаа ханахгүйл яваа.