Суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурчээ

Aдмин / Эдийн засаг

Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны мэдээг өнөөдөр /2023.09.08/ хүргэлээ. Нийт барааны эргэлт 15 мянга 950 ам.доллар байгаагаас экспорт 10 мянган сая ам.доллар, импорт 5,9 ам.доллар байна.

Гадаад худалдааны нийт барааны эргэлтийг тэргүүлэгч улсаар нь авч үзвэл:

  • Хятад- 39,7 хувь,
  • Орос- 27,2 хувь,
  • Япон- 7,8 хувь,
  • Өмнөд Солонгос- 4,4 хувь,
  • Америк- 3,3 хувь байгаа юм.

Гол нэрийн барааны импортын бүтцээс харвал 21,1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 7,6 хувийг суудлын автомашин, 4,6 хувийг ачааны автомашин, 2,1 хувийг цахилгаан эрчим хүч, хоёр хувийг чанаржуулаагүй хийсэн гангаар хийсэн бусад цулдаа ба туйлан, 1,9 хувийг чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Импортоор орж ирж байгаа машины татан авалт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тодруулбал, 2022 оноос суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.90] 2023-09-08 21:09:33

Буруу рультэй автомашиныг одоо хилээр оруулахыг хориглох хэрэгтэй. Одоо цөмөөр соёлтой нийгэмд амьдармаар бна...

Иргэн [103.212.117.50] 2023-09-10 10:14:27

тэгээд бүгд Гитад машин унах уу? тэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.