“МАХ ИМПЕКС” ХК хоногт 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ
“Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран, хоногт 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, өнөөдөр түлхүүрээ гардан авлаа. Тус үйлдвэр нь эрүүл ахуйн стандартын шаардлагыг өндөр түвшинд хангасан Ази тивийн дөрөв дэх үйлдвэр болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг олон улсад экспортлохоор боломж бүрдэж байна. Эхний ээлжинд Хятад, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна.
Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, шинэ жишиг нэвтрүүлсэн уг үйлдвэр нь Ази тивд нээгдсэн, эрүүл ахуйн стандартыг дээд түвшинд хангасандөрөв дэх үйлдвэр болж байна.
“Мах импэкс” ХК-ийн шинээр ашиглалтад оруулж буй үйлдвэр нь хоногт 50 тонн бүтээгдэхүүн ( бүх төрлийн хиам, зайдас, салями, хагас боловсруулсан, хөлдөөсөн бүтээгдэхүүн (банш, бууз, пицца, ази бэлэн хоол гэх мэт), утлагат бүтээгдэхүүн) үйлдвэрлэх хүчин чадалтай.
Тус үйлдвэр түүхий утлагат салями, беконыг шарах төхөөрөмжийг МОНГОЛД АНХЛАН үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. Ингэснээр хэрэглэгч та бүхэн импортыг орлох мах, махан бүтээгдэхүүн, дэлхийн амтыг эх орондоо мэдэрч, дотоодоосоо худалдан авах боломж бүрдэж байна.
Шинэ үйлдвэрийн технологийн онцлог тал нь Герман улсад үйлвэрлэгдсэн дэлхийд тэргүүлэгч BASTRA брендийн олон үйлдэлтэй /чаналга, шарлага, утлага, жигнэлт/ бүхий камерууд, мөн чаналгын тогоонууд, түүхий утлагаар хатаасан мах, хиам үйлдвэрлэх өрөө, бүтэн болон хагас утлагат хиам үйлдвэрлэх зориулалтын дагуу хэм, чийгшил тохируулагч бүхий өрөөнүүдтэй. Энэхүү үйлдвэр нь ISO: 9001, ISO:22000, HACCP стандартыг мөрдөж ажиллах юм.
Түлхүүр гардан авах ёслолын үеэр “Хиам консервийн үйлдвэр” ХХК-ийн захирал Б.Бадмаа “Манай үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 41 тонн боловсруулсан бүтээгдэхүүн, 10 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн “Мах импэкс” ХК-ийн үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна, түүхий утлагат буюу хатаасан, төрөл бүрээр утаж боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэж байна
Манай улсын дотоодын зах зээлд өдөрт 37 орчим тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгддэг. Бид үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй, экспортод гаргах боломж бүрдэж байна. Бид ойрхи Дорнодын улсууд болон зэргэлдээх хөрш улсуудын хүнсний зах зээлд “Мах импэкс”-ийн бүтээгдэхүүн байршина гэдэгт итгэлтэй байгаа. Экспортын төлөвлөгөөний хүрээнд оллон улсын түншүүд маань консалтинг хийж эхэлсэн. Түүнчлэн, хамтрагчидтайгаа франчайзингийн эрхийн талаар ярилцаж байна. Юун түрүүнд бүтээгдэхүүнээ Солонгос, Хятадын зах зээлд гаргахаар бэлтгэж байна” гэсэн юм.
Цаашид “Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laskа компанитай хамтын ажиллагаагаа үргэлжүүлж, 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хүнсний зориулалтын хөргөлттэй агуулах, мөн 40 тоннын багтаамжтай махыг хорогдолгүй гэсгээх, мах ангилан сортлох үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.42] 2023-09-15 09:28:45
үс ноосггүй цэвэрхэн мах бэлтгэж гаргамаар бна.
Зочин [139.5.216.145] 2023-09-14 17:44:18
Жинхэнэ Герман стандарт техник технологийн бүрдэл болсон үйлдвэр болжээ., МИК маань энэ салбарын анхдагч тэргүүлэгч
Үүрцайх [202.126.89.4] 2023-09-14 17:25:28
Хамтарж ажилмаар байна
Зочин [43.242.243.12] 2023-09-14 16:52:06
Эх орондоо шинэлэг зүйл хийж л байвал бид хөгжинө.
Зочин [203.98.76.249] 2023-09-14 16:44:42
үнэ буурна биз? эсүүл герман технологооо голоод байна уу?