Орон сууцны үнэ 7.1 хувиар өсжээ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өслөө.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ наймдугаар сард 3.72 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.01 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ мөн сард 3.38 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.138] 2023-09-20 09:39:40
Хашаандаа хаус бариад суусан нь хамаагүй дээр байхоо
Зочин [202.9.46.169] 2023-09-19 11:32:27
Хүн амын төвлөрөл нэмэгдэх дутам УБ болон төвийн бүсүүдийн байрны үнийн өсөлт нэмэгдсээр л байх бололтой , энэ үзэгдэл зөвхөн Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад ч адил үзэгдэл юмуу даа ...
zochin [202.9.40.42] 2023-09-18 22:27:40
Ymarch tulevlelt bhgui.neg n nurval bugd nurahaar arai ch de .Munge huusen.uomnuud.ulsiin bodlogo bhgui.
Зочин [202.9.46.78] 2023-09-18 13:58:38
Монголд амьдрахад маш хэцүү болох юм байна