ЖДҮ эрхлэгчдэд зориулсан "Ногоон бизнес" сургалтын 10-р сарын бүртгэл эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.

Бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн бүртгэл 9-р сарын 19-нөөс 10-р сарын 9-ныг дуустал явагдаж, 10-р сарын 10-ны өдрөөс сургалт нь эхлэх юм.

Бизнес эрхлэгч харилцагч та бүхэн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дараах сэдэв агуулгын хүрээнд сургалт мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

  • Тогтвортой хөгжил болон ногоон бизнесийн ойлголтууд
  • Бизнесийг ногоон болгох зарчим, дараалал
  • Бизнесийг ногоон болгох арга, аргачлалуудыг хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих
  • GAP анализ
  • Бизнесээ ногоон болгох, Ногоон санхүүжилтийн боломжууд

Үргэлжлэх хугацаа: 7 хоногт 2 удаа (4 ак/цаг)

Харилцагч та бүхэн Ногоон бизнес хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн smesc@khanbank.com хаягт хандан авах боломжтой.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.