ЦЕГ: Өсвөр насны хөвгүүд нэгнийгээ шатаасан болохыг илрүүлэв
Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний 19:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг дуудлага, мэдээллийг шалгаад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны дөрвөн хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн.
Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна.
Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3 дугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Сэтгэгдэл
зочин [202.9.46.235] 2023-09-25 15:56:44
Бохир нийгмийн өнгөн тал цэвэр цэмцгэр шудрага үнэн дотроо хөө шиг хар ялзарсан шунал өширхөл гүтгэлэг үзэн ядалт хорон санаа агуулагдаж хууль дүрэм зөрчил маргаан мөнгө хөрөннгө албан тушаал эрх мэдлээр шийдэгддэг шудрага үнэн болгон буруутгаж бна
Сс [66.181.161.52] 2023-09-25 14:35:49
Иймэрхүү хүүхдүүдийг хар хайрцагний бодлогоор Шууд буудаж алах хэрэгтэй
Зочин [202.55.188.89] 2023-09-24 21:19:03
зурагтаар гаргадаг элдэв киноноос л сурч бгашд.интернетээр ч тэр.
Зочин [66.181.160.114] 2023-09-24 10:52:27
Хүүхдүүдийн болчимгүй үйлдлийг дэндүү өмөөрч хэтэрхий дураар нь тавьсанаас энэ дээ. Түүнээс гадна томчуудын олны нүдэн дээр гаргаж буй болчимгүй үйлдэл гарын салаа, гаргах хүний амруу бохир хуруугаараа салаавч өгөх, болох болохгүй үг хэлээр доромжлох зэрэг үйлдлүүд чинь эцсийн эцэст үр хүүхдүүдийн чинь хүмүүжилд иймээр тусаж байна доо.
зочин [59.153.114.253] 2023-09-23 21:25:53
барын зулзагыг бага дээр нь гэгчээр хашраагаад өг чацагнуудыг
Irgen [139.5.219.116] 2023-09-23 11:58:21
Denduu yumaa zerlegshsen durakuud
Зочин [103.212.118.79] 2023-09-23 11:10:56
Хууль дүрэм нь хэрэгждэггүй новшийн төртэй улсын ирээдүй
зочин [59.153.113.116] 2023-09-23 19:29:40
Яг үнэн. Ардчиллыг анархизм гээд ойлгочихсон нөхөд газар сайгүй гай дэгдээж байнаа.
ИРГЭН [202.21.108.1] 2023-09-23 10:40:05
ХҮН ГЭХЭД ХЭЦҮҮ...ХҮМҮҮС ..БАС ОХИДУУД ХООРОНДОО ЗОДОЛДОХ ЮМ .. хЭЛЭХЭД ЗӨНӨГ МИНЬ ХУЦ ...ГЭХ ЮМ ....цАГААР 40 000 ТӨГРӨГ Ш ДЭЭ... аЖИЛТАЙ БАЙНА ....ӨРСӨЛДӨГЧТЭЙГӨӨ ХЭРЭЛДЭЖ БАЙНА ГЭХ ЮМ ...бУУДАЛ ГЭЖ ЯНХАНЫ ГАЗРУУДЫГ ШАЛГААЧ ЭЭ....ЯЛАНГУЯА БАЯН ЗҮРХ ДҮҮРГИЙН 16 БА ШАР ХАДНЫ ОРЧМЫН яНХАНЫ ГАДРУУДЫГ...
Bb [66.181.181.254] 2023-09-23 09:36:53
Golognyyded sain yal ogoorei
Zochin [98.245.58.165] 2023-09-23 02:32:08
Solongos kinonii ur dun
Зочин [66.181.186.229] 2023-09-22 22:21:05
Араатнууд өсч байна даа.Яанадаа