“Найман ишигний” гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Aдмин / Хууль

“Найман ишиг” гэх тодотголтой малын хулгайн хэргийг шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болно.

Өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүх хурал болж шүүгчдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ.

Улмаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан.

Сануулахад, шүүгчдэгчид Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хурлаар 2-2,2 жилийн хорих ялаар шийтгэгдээд байсан билээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.