ЦЕГ: Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06 цаг 40 минутад Сонгинохайрхан 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгийн "Худалдагчийн орлогыг дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 26 настай, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд Та бүхэнд дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.

1. Үйл ажиллагаа явуулж буй байр, орон сууц, ойр орчинд Монгол Улсын MNS 6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-д нийцсэн хяналтын камер суурилуулах,

2. Хүнгүй, гэрэлтүүлэггүй, камергүй газраар аль болох явахаас зайлсхийх,

3. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баталгаатай дуудлагын жолооч, такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, эрсдэл бүхий замыг сонгохгүй байх,

4. Бага насны хүүхэд зэрэг биеэ хамгаалах чадваргүй хүнийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг тогтмол сануулах,

5. Байнга сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв


Сэтгэгдэл

zochin [66.181.187.118] 2023-10-23 07:47:52

Өндөр настан гэж ад үзэхээ болиоч.Та нараас илүү шүү.нас бол тоо

золбин ардчилал зайл. [202.21.108.18] 2023-10-21 09:16:38

Хулга, дээрмээр амьдрах хөсрий эрх чөлөө олгосон золбин ардчиллыг золбин ардчилсан намтай нь хамт булшилцгаая.

Зочин [66.181.182.14] 2023-10-22 17:22:18

хуцаадаарай гөлөг минь. Чиний ингэж боргох эрхийг ардчилал олгосон юм. Энэ дээрэм бол чиний мэтийн хүн хогнуудын хийдэг эд

Зочин [202.126.88.98] 2023-10-19 06:48:26

Харуул хамгаалалтын ажилчид маш хариуцлагагүй архичид, өндөр настан,аль эсвэл 10 жилийн хүүхдүүдээр хийлгэж байгаа нь хир хариуцлагатай үйлдэл вэ? Харуул хамгаалалтыг 10 жилийн хүүхэд, арчид, өндөр настай өвгөчүүлээр хийлгэж байгаа ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЮУ БОДОЖ БАЙНАА.ҮҮНД АНХААРАЛ ТАВЬЖ ШАЛГАДАГ ГАЗАР БАЙНА УУ???????


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.