ХААН Банк цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
ХААН Банкнаас байгууллагын харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 10-р сарын 17, 18-ны өдрүүдэд ХААН Банк цамхагт сургалт зохион байгууллаа.
Гадаад төлбөр тооцоонд учирч болзошгүй эрсдэл, гадаад гүйлгээнд тавигдах хяналт, цахим луйврыг таних, урьдчилан сэргийлэх зорилготой санхүүгийн боловсрол олгох энэхүү сургалтад ХААН Банкны харилцагч байгууллагын санхүү, гадаад төлбөр тооцоо хариуцсан төлөөллүүд болон жижиг дунд бизнес эрхлэгч 160 хүн оролцсон юм.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтаар ХААН Банкны Олон улсын харилцааны газар, Комплаенсын газар, Төлбөр тооцооны газрын холбогдох мэргэжилтнүүд гадаад төлбөр тооцоо хийхэд анхаарах анхан шатны хяналт, харилцагч таньж мэдэх үйл ажиллагааны ач холбогдол, олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, Монгол Улсад төдийгүй олон улсад түгээмэл үйлдэгдэж буй цахим залилан, гадаад гуйвуулгатай холбоотой луйврын кэйсүүд болон гадаад худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглан эдгээр эрсдэлийг хэрхэн бууруулахтай холбоотой мэдээлэл сургалт хийлээ. Мөн Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас төлөөлөл хүрэлцэн ирж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “ХААН Банк нь гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсад нэр хүндтэй 200 гаруй банк, санхүүгийн байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Жилдээ 70 мянга орчим гадаад гүйлгээ илгээж мөн тооны гүйлгээ хүлээн авдаг. Иймээс энэ чиглэлд харилцагчдадаа байнгын мэдээлэл өгч, шинэ туршлага нэвтрүүлж ажиллах нь бидний хувьд маш чухал. ХААН Банкны зүгээс харилцагч байгууллагууддаа зориулан ийнхүү сургалт зохион байгуулж, хэрэгцээт мэдээллээр тогтмол хангаж байгаа нь харилцагчдынхаа бизнесийг учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.
Харилцагч байгууллагуудын бизнесийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан гадаад гүйлгээг хурдан шуурхай, саадгүй дамжуулан илгээх, хүлээн авах чиглэлд ХААН Банк процессын шинэчлэлийг тасралтгүй нэвтрүүлж буйгаас гадна гадаад харилцаагаа өргөжүүлэн ажилладаг.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл
ZAP [23.239.14.52] 2023-10-18 22:16:52
ZAP [23.239.14.52] 2023-10-18 22:16:52