Сэжигтэн баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулжээ

Aдмин / Хууль

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буйгаас харахад манай улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ:

-Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох;

-Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, Улсын онц чухал объект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох, энэ өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох өөрчлөлт, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгах;

-Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох;

-Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах,
-Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах /ЭХ 10.1/, Хүчиндэх /12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/; Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг; Авлигын гэмт хэрэг; Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалахгэмт хэргүүдийг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг хамааруулж, Хулгайлах, Мал хулгайлах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.

Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.


Сэтгэгдэл

хөвсгөл [67.175.141.54] 2023-10-22 09:49:40

мөрөнгийн төвд бишрэлт төвд гоо сайханч хумс хийдэг гэх сувдаа гэж бузар эм байнаа. хормойн бузартай новш сэтгэцийн гажигтай бусдын эд хөрөнгөнд шунасан шулам чи дох тараахаа зогсоо. дохтой хррмойн донтон бас гоо сайханд аөиллаа юу

Иргэн [66.181.188.242] 2023-10-21 13:37:14

Хоолгүй ундагүй хүн үр хүүхэдэдээ хоол олж өгөх гэж бусадаас мөнгө зээлдэг тэр нь залилах гэмт хэрэг болдог шүү! Төр ажилын байраар хангах үүрэгтэй тэрийгээ биелүүлж бна уу үгүй юу сайн бодож хуулиа гаргаарай! Засаглаж чадахгүй байж нийгэмд ядуурал стересс бий болгодог үүнээс болж гэмт хэрэг ихсэж бгаа шүү

Зочин [59.153.112.139] 2023-10-21 10:47:02

Эрх баригчдын чиглэлийн ажиллаж байгаа шүү дээ, түүний эишээ бол Мөнх Эрдэнэ байна, одоо хорих ангид байншаа дарамтлуулж байгаа?

h [66.181.190.17] 2023-10-20 19:19:44

olon ulsiin horigt oroh ni deee

Зочин [202.131.227.134] 2023-10-21 11:06:47

Шүүх ямарч ажиллах чадваргүй авилгачид болсон шүү дээ татан буулгавал таарна.Хэрэг хийсэн хүнийг банзаддаг гавалдаг ажилдаа орвол дээр юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.