Хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хүртэл “Акуа гарден”-ыг нураах захирамжийг шүүхээс түдгэлзүүлэв

Aдмин / Хууль

“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв. Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.

1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.

2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн


Сэтгэгдэл

Zochin [124.158.67.19] 2023-10-24 16:51:11

Хэдэн шүүгч байртай болоод энэ асуудал дуусах юм байна. Ойрийн хэдэн үер битгий болоосой гээд л залбирах л үлдлээ. Ирэх жил үер болчихгүй бол энэ компани байрнуудаа зараад тоглоомноос гараад явчихна. Энэ хооронд иргэд хохироод үлдэх байх даа.

Зочин [139.5.216.210] 2023-10-23 16:04:00

Тэнэгүүд. Усны голдрилыг яаж сэргээх юм болооо

Зочин [103.212.117.245] 2023-10-23 11:02:23

Хэрэг нь хоёр гурван жил сунжирна. Тэр үед засаг төр өөрчилөгдөхөөр авилга хороолол ашиглалтанд орно. Шүүх ч үүргээ хуулийн дагуу гүйцэтгэв. Хууль нь ийм юм чинь шүүхийн хараат бус байдал гээл олон юм ярина даа

Зочин [66.181.182.74] 2023-10-23 09:37:33

Шүүхийн шийдвэр ард түмэн төрийн талд биш луйварчдын талд гарч байна байгалийн хуулийг зөрчиж байгаа энэ мэт олон асуудлыг өмгөөлж байна хариугаа хэзээ нэг цагт авч л таарна даа төр хүчээ үзүүлэлдээ

зочин [202.55.188.105] 2023-10-23 09:24:25

Хүрэлээ яаж байгаан бол

Зочин [202.126.90.130] 2023-10-23 09:07:25

Байр байшин авах хүмүүс лав Монголд амьдардаг хүн биш байхдаа, аваад түрээслүүлчье гсн гадаад хүмүүс л бдаг бх

Хийсэн зүйлд нь нэр нь ч тохирч байна. [66.181.181.227] 2023-10-22 16:11:21

"Акуа Гарден" биш харин "Акула Гарден" юм биш үү Идээд идээд хэдийд ч цаддаггүй тои саарал махчин загасыг "акул" гэдэг ш дээ. Нэр нь энэ компанид яг тохирч байгаа юм биш үү?

Шүүгч нарыг яаж цирк болгож байна? [66.181.181.227] 2023-10-22 16:01:41

Шүүх яасан ХУРДАН тздгэлзүүлж байгаа юмб? Яг ЗАХИАЛГАТАЙ ажиллаж байгаа юм шиг. Шүүгч нарыг яаж ийм ДУУЛГАВАРТАЙ болгож байна? Хэн шүүгч нарт ЮҮ ӨГЧ циркийн амьтад шиг СУРГАЖ байна? Мэдэж авах юмсаан.

Зочин [202.55.188.87] 2023-10-22 12:30:43

Ээд нэг л сонин байгаө юм барих зөвшөөрөл яаж авсан өдий хүртэл ийм болтол барихад ямөр ар тал байв том авилгал байгаа юм даө. Энэ шүүхийн шийдвэрийг хар. Энгийн иргэд захиалгаө өгсөн хохирол их учирна. Нэлээн юм болно доо

зочин [103.212.118.196] 2023-10-22 11:22:48

нураалга хүний амь наснаас илүү барилга бна уу шүүх хууль ажилаа хий авилага авлагаа зогсоо ,,,

Зочин [59.153.115.128] 2023-10-21 22:49:12

Нийслэлийн хүн амын амь нас Эд хөрөнгөд үерийн улмаас ноцтой хохирол учирвал Манай авилгачин шүүх яах гэж байна даа

Зочин [139.5.217.45] 2023-10-21 22:45:49

Ene shuuh hamag avilgal hamag bolohgui zuiliin ard hamgaalalt bolj bgaagiin tod jishee, shuuhiig shuuh tsag boljee

ЗОЧИН [103.10.21.18] 2023-10-21 17:28:08

ШҮҮХ ЮУ СОЛИОРООД БНА ВЭ. 4 БАЙШИНГ ШУУД НУРААЖ БАЙГАЛЬ ОРЧНЫГ СЭРГЭЭЛГЭ. АВИЛГАЧ ШҮҮХИЙН БАС НЭГ АВИЛГА ЭНЭ.

Иргэн [66.181.185.73] 2023-10-21 16:19:30

Зөвшөөрөл олгосон нөхдүүдийг шийтгэж тэрбум төгрөгөөр торгон хамгаалалтын далан бариулах хэрэгтэй. Иргэд ААН- ийг хохироож хэрхэвч болохгүй.

Зочин [192.82.65.182] 2023-10-21 14:31:28

сэлбэ болон дунд голын ус муу урсаж байгаа хэсэгт сайрыг нь ухаж гүнзгийлэх гэх мэтээр зохицуулсан нь дээр байхаа.

Зочин [139.5.216.83] 2023-10-21 14:42:13

Нураа хэнийг хайрлаад байгаа юм анхнаасаа ямар их худал хуурмагаар явж барьсан гэж боджын

Зочин [103.41.93.49] 2023-10-21 14:22:47

Энэ их хөрөнгө мөнгө,цаг хугацаа зарцуулж босгочихоод нураана гэдэг.. харин тултал нь торгоод дараагийн үерээс өмнө голын гольдролыг аюулгүй болгох бүх л ажлыг тухайн компаниар янзлуулах арга хэмжээ авч болдоггүй юм уу..айн...


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.