АТГ-ынхан Ч.Сайханбилэгийг ирүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг АНУ-аас хүсжээ

Aдмин / Хууль

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас бууснаасаа хойш зургаахан сарын дараа 2017 оны нэгдүгээр сард АТГ-т дуудагдаж байв. Тэгэхэд анх гэрчийн хувиар мэдүүлэг өгчээ. Дараа нь 2018 оны хавар дөрөвдүгээр сарын эхээр сэжигтнээр татаж, цагдан хорьж байв. Түүнийг “...Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэх хэрэгт буруутгасан. Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн 2022 оны хавар Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд эх орноосоо яваад ирэхгүй байгаа хүмүүсийн нэгээр Ч.Сайханбилэгийг зарласан. Үүнтэй зэрэгцээд “...АНУ-ын хамгийн үнэтэй мужуудын нэг Колародод түүний эхнэр О.Байгаль компаниа байгуулсан. Ингэхдээ нэг сая ам.долларын өртөгтэй "........., Bridge view Ln, Parker, CO ........." хаягтай орон сууцанд амьдардаг хэмээн бүртгүүлсэн. Тэнд Ч.Сайханбилэг амьдардаг” гэсэн мэдээлэл тарсан. Түүнээс хойш энэ оны зургадугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Авлига, албан тушаалын хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрахын тулд холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Холбогдох хүмүүс үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа” гэж байсан юм.

Тэгвэл “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг шүүхэд шилжсэнтэй холбоотойгоор АТГ-аас өнгөрсөн долоо хоногт АНУ-д “...Ч.Сайханбилэгийг ирүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг тавьжээ. Хүсэлтэд экс Ерөнхий сайдыг ирүүлэхтэй холбоотой “хамтын ажиллагаа”-ны нарийвчилсан асуудлууд багтсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Бат [43.242.243.48] 2023-10-25 11:04:13

Сайханбилэг Колородо Мужийн Деньвэр Хотод Амьдардаг

Амьдралын утга юү юм бол оо? [66.181.181.227] 2023-10-24 01:53:57

Дэргэд нь Бадамжунай бол жинхэнэ монгол хүн юмдаа. Хийсэн хэргээ Монголдоо шүүлгэн дүгнүүлээд, ялаа авбал аваад, өршөөгдөх бол Монголдоо өршөөгдөөд явна. Амдрал нь утгатай болж өгнө. Харин Сайханбилэгийн амьдрал нь Өмнөд Америкруу зугатсан фашистуудынх шиг заваан юмдаа.

Ёстой гоё. [66.181.160.21] 2023-10-24 10:44:01

Дотор чинь арзагнаж байна уу? Гоё байна. Кх!

Зочин [103.212.117.44] 2023-10-24 10:30:09

Зайлаа.

Хулгайчийг хулгайч л гэж хэлнэ ш дээ. [66.181.181.227] 2023-10-24 01:45:52

Сайханбилэг бол Монголоос маш их доллар хулгайлчихсан өөдгүй хулгайч. Тэр мөнгөөр нь амьдарч байгаа түүний эхнэр, хүүхэд, гэр бүлийнхэн бас ичдэггүй хулгайч нар. Нутагтаа ирж ялаа үүрэхгүй байгаа нь хулгайчаас гардаг зан үйл. Хулгайч биш байсансан бол нутагтаа ирэх л байсан. Өөр хэлэх зүйл алга.

Зочин [202.126.88.86] 2023-10-23 23:01:59

Cайханбилэг ирлээ гээд яах юм Оюу толгойн далд уурхайг эхлүүлэх гэрээ хийлээ, өнөөдөр тэр уурхай ашиглалтанд ороод жилдээ 500,0 сая дол ын тхтвхр нэмэгдэж төлөгдлөө, Эрдэнэтийн 49% г ЗГ давуу эрхээсээ тхтгалзаж сахалд эрх өгсөн гэдэг юм гэтэл Сахал тэр том үйлдвэрээс гадна Монросцвет ыг хамтад нь 400 хан сая$ оор авчирсан үнэндээ бол гайхалтай сайн наймаа хийсэн гэтэл тэр бүхнийг чинь тэд ч буруугаа хүлээгээд улсад аль хэдийн өгчлөө? Өнөөдар бүгд 100% УҮГ болоод тхтвар аа 100% улсад өгөөд явж бна, яг яалаа гэж энэ хүмүүсыг сүр дуулиан болгоод байгаа юм , та нар өөрсдөө 400,0 тэр төг буюу 130 сая доллараар 30 жил болоод актлагдсан автобусыг гадны машин засварын газартай хуйвалдан гэгээн цагаан өдрөөр аймшигтай луйвар хийгээд төрийн 100% н мөнгөөр худалдаж аваад ард түмний хурц хараа хяналтанд өртөж булайгаа дэлгэж суугаа биздээ, одоо хийсэн хэргээ үнэн зөвөөр нь шийдээд улсыг хохиролгүй болгож тэр 400,0 тэр төг г буцааж төлүүлээч,

Зочин [59.153.112.123] 2023-10-23 22:31:36

Энд байгаа хулгайч нараа гараад явчихаас нь өмнө барьж хорио. Дараа нь наадхыгаа авч ирэх ажлаа бодсон нь дээр бхаа.

Зочин [202.126.90.138] 2023-10-23 22:18:52

Хүн явуулж тэнд нь ард түмний нэрийн өмнөөс учрыг нь олох хэрэгтэй.гүйцээ.

saihan [180.149.80.106] 2023-10-23 11:47:07

saihanbilegiin avtsarhan zuv gehdee end bgaa hulgaich naraa unen zuv shuuj uls oro=n ard tumnee yaduurlaas gargaach

"........ үү" захидал хэдийг бичих болдоо. Кх! [66.181.160.21] 2023-10-23 10:02:01

Шийтгэж өөрийгөө рекламдмаар байдаг. Гэтэл хэрэг хийсэн хүн нь гадаадад байгаад байдаг.Энэ хүн АНУ-ын иргэншил авчихсан болов уу? Тэгвэл Америк нь тусалж Монголд ирүүлж харагдна ш дээ. Яаж өөрсдийгөө рекламдах вээ??? Одоо тэгэхээр "..........үү" гэдэг захидал тэв алгасуулаад бичээд л байхаасдаа.

Зочин [43.228.131.169] 2023-10-23 14:41:36

ene comentiig yag Saihanbilrg uuruu esvel abgai huuhed n bichsen bn

Зочин [124.158.65.138] 2023-10-23 09:48:28

авчраад л гөнөөх АН-ы мэдлийн авилгач шүүгч нь суллаад л болоо.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.