WORLD BANK: МОНГОЛ СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ОРЛОГООСОО ХОЙЧ ҮЕДЭЭ ЕРДӨӨ ГАНЦХАН ЦЕНТ ХАДГАЛСАН
Сүүлийн 30 жилд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, 1991 оноос хойш нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлэн ахиц дэвшил гаргасан ч макро эдийн засгийн тогтворгүй байдал, удаашрал зэргээс шалтгаалж ядуурлыг бууруулж чадахгүй байна. Тогтвортой ажлын байр бий болгох нь улс орнуудын хувьд маш чухал сорилт төдийгүй хөдөлмөрийн зах зээлд ажиллах нөхцөл залуучуудын хувьд бэрхшээлтэй хэвээр.
Өрхийн амьжиргаа, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан COVID-19 тахлын улмаас эдгээр сорилтууд улам бүр нэмэгдэж газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмалын асар их нөөцтэй, боловсролтой хүн амтай Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөв нь дунд, урт хугацаанд бүтцийн шинэчлэлийн хэрэгжилтэд шаардсаар байна.
Уул уурхайн сэргэлт үргэлжилснээр Монголын эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өсөх бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хумигдах төлөвтэй байна. Төсөв тэлэх бодлогын үр дүнд дотоодын эрэлт хурдацтай сэргэх хэдий ч инфляц 2023 он дуустал өндөр хэвээр байх нь. Хятадын эрэлт суларснаас гадаад тэнцэл муудаж, өндөр хөгжилтэй орнуудад мөнгөний бодлого улам чангарснаас үүдэн зээлийн нөхцөл улам бүр хязгаарлагдмал, томоохон өр төлбөртэй холбоотой төсвийн эрсдэл үргэлжилж, сорилтууд хүлээж байна.
Монгол Улсын сүүлийн 20 жилийн хугацаанд олсон ашигт малтмалын орлого бүрээс ердөө ганцхан центийг нь хойч үедээ хадгалсан гэж тооцоолжээ.
Энэхүү мөчлөгийг эвдэхийн тулд Монгол Улс уул уурхайн баялгаа ард түмэн, байгууллагуудад хөрөнгө оруулахын зэрэгцээ салбараас хараат байдлаа аажмаар бууруулах ёстой. Тогтвортой, хүртээмжтэй өсөлт, ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гаргахын тулд Монгол Улс засаглалыг бэхжүүлэх; төсвийн орлогыг үр ашигтай удирдах байгууллагын чадавхыг бүрдүүлэх; оновчтой зарцуулалт, хөрөнгө оруулалт, хуримтлалын дунд нөөцөө үр дүнтэй хуваарилах; хот, хөдөөд бүх иргэддээ тэгш боломж олгох шаардлагатай
https://www.worldbank.org/en/country/mongolia/overview
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Аргагүй ш дээ. Бүх мөнгө гадаадоуу урсаж байгаа. [66.181.181.227] 2023-10-24 20:09:48
Нутгаасаа боломжтой бүх баялгийг нь аваад АНУ, Европ, Австралид амьдрахыг БҮГД хүсч байгаа юм чинь ингэхээс өөр яахав дээ. Монголд олсон бүх хөрөнгө гадаадад зарлагдаж гадаадад орон сууц, бизнес, машин тэрэг, коллеж, их сургуулийн төлбөр болж байна. Үүнийг хязгаарлах талаар Монгол Улсаас юү ч хийхгүй байгаа.
Зочин [202.131.238.26] 2023-10-24 18:33:41
Бидний бодлого яаж явж байгаагийн илрэл,
Иргэн [202.21.115.82] 2023-10-24 13:16:29
Хөдөөнийхөн засгийн эрхэнд гарч АХУЙ ТӨРИЙГ маань юу болгож орхивдоо. Хулгайч луйварчдын улс болж дууслаа
Зочин [66.181.181.240] 2023-10-24 11:40:05
Сүйрцэн улс шүү энэ МОНГОЛ. Дээр нь ядаж байхад битүү хулгайч луйварчид, хахуулчид цавьчаачид Төрд нь гараад 30 жил зайдалцан