Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд Х.Нямбаатар БНХАУ-тай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн тэлэх болно. Улаанбаатар хот нь БНХАУ болон хотуудтай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулах гэсэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахад бэлэн” хэмээв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Агаарын бохирдлыг бууруулах, метро, тойрог зам, хот төлөвлөлт зэрэг чиглэлд БНХАУ нь хуримтлуулсан туршлагатай. Иймд сайн туршлагыг хуваалцах, дээрх чиглэлүүдэд улс болон хотуудын түвшинд хамтран ажиллахад таатай байх болно. Цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Талууд хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийллээ.
Сэтгэгдэл
Bolobsrolgui mal [103.57.95.84] 2023-11-04 16:12:31
Bolobsrolgui mal.delgiid 200 uls baidag.ouyin erdeniin hamaatan
Hyatdaas uur hamtrah uls algaa uu [103.57.95.84] 2023-11-04 16:10:55
Erguu mal.tsunkh batigch p
Зочин [66.181.191.188] 2023-11-03 21:20:25
Бээжин хав гэрт ороод ирцэн бол буулгаж самрахгүй томоотой бж чадкү бхоо. Даалгавртай юм чинь. Ширээн дээрээс буулгхгүй бол нилээн бужигнуулж түйвээж хаях шинжтэй.
Зочин [103.212.117.79] 2023-11-03 20:29:47
Нөгөө хэдэн барилгын компани өнгөрчээ
zochin [39.154.234.84] 2023-11-03 20:02:43
Hyatdiin urund ard tumnii gazriig uguh yum baina daa
Зочин [203.98.76.249] 2023-11-03 11:11:46
хятадтай хамтарах гээд хужаа ахан дүүсээ баяжуулах гээд чичрээд байнаа даа. хужаатай хамтарах хэрэггүйг дарханы зам харуулсан шүү
Зочин [174.92.63.243] 2023-11-02 21:21:44
За тэр ёстой маш болгоомжтой байхгүй бол хажууд нь байгаа бид битгий хэл хаа хол байгаа Америкчуудад цацрагийн хортой цемент нийлүүлж байсан улс ш дээ. Худлаа гэвэл 2014-15 оны Америкийн мэдээг шүүвэл гарч ирнэ.
зочин [139.5.217.79] 2023-11-02 17:01:31
монгол инженерүүд ,монгол барилгачид аа яах ве
Зочин [73.109.56.21] 2023-11-02 16:24:15
Zozo ,mani hediigeech amarhan zarlaa daa
Зочин [124.158.68.185] 2023-11-02 14:00:31
маш зөв