ЗАЛУУС ЭХ ОРНООСОО ДАЙЖИЖ ГАДААДАД АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
Монгол Улсын ажил олгогчид ажиллах хүчний хомсдолд орсон тухайгаа саяхан мэдэгдэв. Харин ажиллах хүч байхгүйдээ биш залуус гадаадад хөдөлмөр эрхэлж хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хүсэлтэй. Харийн улсад хөдөлмөр зүтгэлээ зориулаад,хангалттай цалин хөлс аваад эх орноо мартдаг гэсэн явцуу ойлголт бараг байдаггүй. Судалгаанаас харвал гадаадад ажиллагсад 62 хувь нь хангалттай орлого хуримтлалтай болоод Монголдоо эргэж ирэх хүсэлтэй.
Үүнээс урган гарах өөр нэг дүгнэлт бол Монголын ЗГ төрийн удирдлагууд хүн амаа наад захын хэрэгцээг нь хангах хэмжээний хөдөлмөрийн үнэлэмжтэй болгох менежментийг хийж чадахгүй байгаа юм.
Монголчуудын 1 цагийн хөдөлмөрийн үнэлэмж ердөө л 13 ам доллар ба энэ үзүүлэлт нь 185 орноос 107 д жагсахад хүргэж Африк,Төв Ази, Латин Америкийн ядуу буурай орнуудаас ч дор хэмжээнд аваачив. "Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нөөц хомсдож гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Судалгаатай, бодлогоор залуусаа эх оронд нь авч ирэх ажил хийх хэрэгтэй"
Сэтгэгдэл
зочин [66.181.160.5] 2023-11-08 12:51:19
Амьдаралаа хөөгөөд гарч байгаад буруутгах зүйлгүй,манай ТӨР,Засгийнханы байж байгаа царай,үе үеийн Ерөнхийлөгч,Ерөнхий сайдуудын хийсэн Улс орноо биш амин хувиа бодсон арчаагүй эх оронч бус сэтгэлгээ,үйл ажиллагааны хар гайл даа.Авлига,хулгай луйвар,чавчаа гээч юм гараагүй гаргаагүй бол Монгол орон аль хэдийн Казахстан шиг болчихгүй юу үнэхээр гутамшиг. харин залуу ЕСайд гарч ирээд үүнтэй тэмцэх шиг болж байна,даанч хүч мөхөсдөж байгаа бололтой.
Багцаалдвал залуусын хувь зая нэг иймэрхүү болно. [66.181.160.22] 2023-11-08 11:22:57
Ингэж гадагшаа гарж зугатсан залуучууд ЮҮ БОЛОХ УУ? 10-15 хувь нь гадаадын иргэншил олж аваад гадаад улсын иргэн болно. 10 хувь нь гадаад иргэдтэй гэр бүл болсон нэрээр гадааддаа үлдэнэ. Нөгөө 10 хувь нь Монгол Улсын иргэн хэвээр байх боловч хүний эрх нь зөрчигдөж байна гэсэн нэрийдлээр дөрвөгсдийн статусаар гадаад улсдаа үлдэнэ, тэндээ Нийгмийн даатгал төлж байгаа учир үлдэнэ, хөгшрөнө, чадвал үхэхээсээ өмнө Монголд ирнэ. 5 хувь нь Монголын иргэн шорон гянданд орно, ял эдлэнэ. 20 хувь нь тэндээ сурч байгаад 35 наснаас өмнө Монголдоо ирнэ. Үлдэх 35 хувь нь гадаадад гүрдийтлээ ажиллаж байгаад л 60 наснаасаа өмнөө ирнэ. Нэг иймэрхүү статистик л гарч байна доо. ХӨӨРХИЙС. Залуусын ар гэрийнхэн үүнд бэлэн байгаараадаа.
Зочин [66.181.180.97] 2023-11-08 08:55:47
Энэ сэтгүүлчил яагаал ийм тооны мэдлэггүй, бичиж байгаа зүйлээ толгойндоо боддогүй юм бэ.
Зочин [103.212.116.236] 2023-11-07 16:30:31
МАНАНгийн албан тушаал авилгачдын балагаар залуус маань гадгашаа явж зовжийнэ дөөө.
Зочин [202.179.4.34] 2023-11-07 14:21:12
Хэвийн сайн ажиллаж байсан үндэсний үйлдвэрүүдийг зориудаар дампууруулж зогсоогоод ажилчдыг нь төрөл бүрийн аргаар холдуулж халаад хувьчлал нэрээр үнэгүй дээрэмдсэн аргынхаа масшабыг томруулж монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр ард иргэд тэр дундаа залуучуудыг эх орноос нь дайжуулж эх сайхан нутгийг минь эзэнгүйдүүлж гадныхантай нийлж цөлмөж самарах гэж тархи угаалт хийх илт ихслээ
Зочин 123 [202.21.119.202] 2023-11-07 12:32:49
Энэ андуурч бичсэн байхаа. АНУ д нэг цагийн цалин 13USD байдагшт. Монголд нэг цагийн цалин 3000 төгрөг орчим.
Mgl [91.141.44.55] 2023-11-07 14:33:25
Yaag Unen. Bi bas gaihaad l bodood bailaa. Hehehehe. Herew Tsagiin 13 USD bol Zaluus n ajilna bizdee.!!!
Зочин [202.9.46.74] 2023-11-07 12:28:41
Хангалттай мөнгө хийгээд монголдоо ирээд дампуурсан оркууд байдаг.
Зочин [202.179.4.34] 2023-11-07 12:22:53
Эрдэнэт үйлдвэрийг эмчилгээ тэжээлийн цэгт очих болсон хөгшин үнээ гэж их хурлын индэр дээрээс улин хуцдаг урвагч өлөн цөөвөр Элбэгдоржийн гадны луйварчингуудтай үгсэж монголыг идэж цөлмөх самрах хорт бодлогын нэг салшгүй хэсэг нь монгол хүмүүсийг эх орноос нь дайжуулах кампанит ажил мөн .Түүнийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэгч хөлсний үхээрүүд өөрсдөө дуртай зүтээ тонилцгоо
Урвагч новшуудад битгий хуртаач. [66.181.160.9] 2023-11-07 11:57:52
Монголын эдийн засаг ХЭДИЙД Ч АНУ-ын юм уу, Герман, Япон, Солонгосын эдийн засгийг гүйцэхгүй: Ер нь дэлхийн эхний 50 улсын цалин орлогын түвшинд лав 21-р зуунд хүрэхгүй. МУРИЙЦСАН Ч БОЛНО. Амьдрах орчны тохижилт, үзэмж, сонирхолой байдлаар ч дэлхийн тэргүүнд ХЭДИЙД Ч хүрэхгүй. Энэ бол БОДИТ байдал. Гэхдээ тэглээ гэж эх орноо хаяж зугатна гэдэг нь шал ХОГИЙН, жинхжэнэ НОВШУУДИЙН зан. Ер нь тэд Монгол Улс "хангалттай" цалин мөнгө өгөхгүй байна гээд эх орноосоо зугтан зайлж байгаа нь муусайн УРВАГЧДЫН ТАЙЛБАР ш дээ. "Үгүй" гээч!
Лут [103.212.117.110] 2023-11-07 09:57:37
Хаанахын ч залуус ,бүгд л гадаадад гарч ажиллах гэдэг. Европынхан гэхэд хил нь нээлттэй,хүмүүс нь хаана ч ажилдаг. Монгол бол хатуу ширүүн уур амьсгалтай учраас тогтмол ажиллах боломж алга. Дөнгөж 4-5 сар л байна..Тэр үед цөм зугаалаад явчихдаг. Ингээд 0гадаадруу явж байна.
Зочин [103.212.117.54] 2023-11-07 09:54:10
нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар буй орнуудын жижшиг нь сарын дундаж цалин 4.5-4.8 мянган ам доллар байгаа шүү. Монгол бол хөдөлмөрийн мөлжлөгийн орон зай тул залуус хурдхан гадаад оронд хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийн төлөө зүтгэж байна. төрийн сэнтийд заларсан хулгайчууд энэ хөдөлмөрийн мөлжлөгийн илүү ашгийг авч байгаа.
amaraa [202.21.118.69] 2023-11-07 09:30:08
Yun 13 dollar be buten udriin ajil ch 13 dollar hurehgui shu