СТАТИСТИК: АИ 92 автобензиний үнэ бүтэн жилийн хугацаанд өөрчлөлтгүй байна
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь гарсан аж.
Тухайлбал:
- 4.0 (44.4%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ
- 3.2 (35.6%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс тус бүр шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа , үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа байна. Энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлдэг. Хүнсний барааны бүлгийн үнэ харьцуулахад:
- 2022 оны 10 дугаар сард 16.1 хувиар ,
- 2023 оны 10 дугаар сард 14.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 1. 7 нэгж хувь,
Харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ:
- 2022 оны 10 дугаар сард 13.8 хувь ,
- 2023 оны 10 дугаар сард 6.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 7.0 нэгж хувиар буурчээ.
Хүнсний бүлгийн үнэ 2023 оны 10 дугаар сард:
- Хангайн бүсэд 2022 оны мөн үеэс 14.8 хувь,
- Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 7. 6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна
Махны үнэ
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2023 оны 10 дугаар сард 9 дүгээр сараас 2.9 хувиар буурахад:
- хонь, ямааны махны үнэ дунджаар 4.8 хувь,
- үхрийн махны үнэ 3.2 хувь,
- адууны махны үнэ 2.5 хувиар буурчээ.
Харин 2022 оны мөн үеэс 15.1 хувиар өсөхөд:
- үхрийн мах 14.3 хувь,
- хонь, ямааны мах 14.7 хувиар,
- адууны мах 8.7хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ
Улаанбаатар хотод
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2023 оны 10 дугаар сард 18266 төгрөг байгаа аж. Түүнийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал:
- 2021 оны 10 дугаар сараас 21.1 хувиар ,
- 2022 оны 10 дугаар сараас 16.8 хувиар өсжээ.
- Харин 9 дүгээр сараас 523 төгрөг буюу 2.8 хувиар буурсан байна.
Үхрийн ястай 1 кг махны дундаж үнэ 2023 оны 10 дугаар сард 15688 төгрөг байгаа аж. Түүнийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал:
- 2021 оны 10 дугаар сараас 18.2 хувиар ,
- 2022 оны 10 дугаар сараас 15.7 хувиар өсжээ.
- 2023 оны 9 дүгээр сараас 589 төгрөг буюу 3.6 хувь буурсан байна.
Худалдаалагдаж буй хонины ястай 1 кг махны дундаж үнэ 2023 оны 10 дугаар сард 12006 төгрөг байгаа аж Түүнийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал:
- 2021 оны 10 дугаар сараас 9.1 хувиар,
- 2022 оны 10 дугаар сараас 17.3 хувиар өсжээ.
- 2023 оны 9 дүгээр сараас 696 төгрөг буюу 5.5 хувь буурсан байна
Аймгуудад худалдаалагдаж буй хонины ястай 1 кг махны дундаж үнэ 2023 оны 10 дугаар сард 9525 төгрөг байгаа аж. Энэ нь 2022 оны 10 дугаар сараас 854 төгрөгөөр өссөн дүн байна. Харин энэ оны 10 дугаар сард:
- Дундговь аймагт 7500 төгрөг байгаа нь хамгийн бага,
- Ховд аймагт 11500 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард:
- 2022 оны эцсээс 7.5 хувь,
- 2022 оны мөн үеэс 9.4 хувиар өсжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард 2022 оны эцсээс 7.5 хувиар өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.2 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 3.5 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 4.7 хувь,
- эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 7.9 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 17.5 хувь,
- даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 2.8 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард 2022 оны мөн үеэс 9.4 хувиар өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14.7 хувь,
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 5.9 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 8.1 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 4.6 хувь,
- гэр ахуйн тавилга,
- гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.0 хувь,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.2 хувь ,
- боловсролын бүлгийн үнэ 21.2 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 17.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард бүх аймагт 2022 оны мөн үеэс 6.3-10.5 хувиар өссөн байна. Харин:
- Баян-Өлгий аймагт 6.3 хувиар өссөн нь хамгийн бага,
- Сэлэнгэ аймагт 10.5 хувиар өссөн нь хамгийн өндөр байна
АИ-92 1 литр бензиний дундаж үнэ 2023 оны 10 дугаар сард 2390 төгрөг байгаа аж. Түүнийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал:
- 2021 оны 10 дугаар сараас 16.7 хувь
- 2022 оны 10 дугаар сараас өөрчлөлтгүй байна.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
зочин [66.181.184.148] 2023-11-09 23:47:09
Монголд зарж борлуулж байгаа бензин шатахууны чанар найрлага, стандарт нь ямар байдаг вэ? Ер нь яг бензин шатахуун мөн үү? Монголд хэрэглэж байгаа бензин шатахууныг өөр бусад улсад хэрэглэдэг үү? эсвэл зөвхөн Монголд хэрэглэдэг үү? Монголд хэрэглэдэг бензин шатахууныг оросууд өөрсдөө хэрэглэдэг үү? Монголд зарж байгаа бензин шатахуун хар тугалгатай юу?
Зочин [203.98.76.249] 2023-11-09 11:33:14
хулгай дээрэмчин ширэн нүүртэнгүүд төр барьж шүүс сорж байгааг бүү март.
Зочин [203.17.23.197] 2023-11-08 11:06:42
Яахаараа юмны үнэ байнга өсөж байх ёстой юм бэ. Зөв хөгжиж өндөр хөгжилтэй болсон бүх оронд үнийн өөрчлөлт 10 хорин жилдээ өөрчлөгддөггүйг хараачээ.
зочин [66.181.186.18] 2023-11-08 10:53:48
А 92 бензиний үнийг зөвхөн Нийслэлээр авдаг нь яаж байгаа юм. Дарханд 2470. Архангайд 2600 сумуудад бүүр өндөр байгаа тэнд иргэд л байна. Дизел түлш 3600-4000 төг байна. Ингээд бодит амьдралаас тасарчихсан цагаан захтангууд байх юм аа.