Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд “Pokerrr” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын 3 этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа.
Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байна.
Иймд үүнийг сонирхогч иргэн Та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Иргэн [103.212.118.117] 2023-11-09 21:37:54
Мөрийтэй тоглоом, хар тамхи 2 оос хүмүүс гарч чадахаа больдог гэсэн шүү хүмүүс минь, Амьдралгүй гэр оронгүй болно шүү
Зочин [202.9.46.217] 2023-11-09 17:44:30
Бусдын цус нулимстай мөнгөөр гараа угааж, үнэтэй байр машин авч, халуун орноор зугаалаад л үнэхээр сайхан амьдардаг хэсэг бүлэг хүмүүс бий болсоон. Яахав бид хүчээр тоглуулаа юу, өөрсдөө л орж ирээд мөнгөө алддаг гээд л бусдыг үл тоож пээдэлздэг.. Гэтэл үүний ард хичнээн хүн амьдралаа алдаж, салж сарниж, хулгай дээрэм хийж, үр хүүхдүүд өнчирч амиа хорлолт хүртэл ихэссээр бна. Цагдаа, тагнуул бүгд мэдэж байгаа ч дарга нар нь хүртэл тоглодог болохоор тэгсгээд байсаар л бна. Бүгдийг нь барьж хорьж чадахгүй биз. Нүгэл нүдээрээ гарч, үйлийн үр нь үр хүүхэд дээр нь ирэхээс айхгүй амар сайхандаа жаргацгаасаар л...
Чочин [84.227.33.20] 2023-11-08 17:05:03
Маш зөв сайн бна энэ муусай шулаачидийг ясийн цайлгаад өгөөрэй их мөнгө луйвардсан бх шүү