Судлаач Ганаа: Хулгайчийн хууль

Aдмин / Хууль

Дэлхийн бүх эгэл жирийн хүн, түүний дотор монголчууд гэмт хэрэгтнийг шоронд хийгээд л “амар сайхан жаргах” мэт боддог. Амьдрал дээр ч, кино болон бусад урлагт ч ингэж гардаг. Үнэн хэрэг дээрээ гэмт хэрэгтүүд маш нарийн зохион байгуулалтад ордог ба энэ нь зарим талаар нийгмийн, түүний дотор төр засгийн зохион байгуулалтаас илүү гарахаар хууль хуудастай, сахилга бат, ёс суртахуунтай байдаг. Гэмт хэргийн бүлэглэлийн зохион байгуулалт нь нийгмийн бодит үзэгдэл болохоос гадна социологийн судалгааны нэг чухал сэдэв байдаг. Иймээс “хулгайчийн хууль” гэж нэрлэгдэх гэмт бүлэглэлийн мөрддөг хуулийн тухай товч өгүүлье. Манайтай төстэй болохоор нь “орос хуульнаас” иш татсан болно. Би “хулгайчийн хуулийг” сурталчлаад байгаа юм биш, харин “хулгайчийн хуулийг” төр засгийн эрх баригчдын хууль, ёс суртахуун, зан үйлтэй харьцуулбал санаанд багтамгүй сонин дүгнэлт хийж болно. Зарим талаар манай төр засгийн хууль, эрх баригчдын ёс суртахуун “хулгайчийн хуулиас” долоон дор гэсэн дүгнэлт ч хийж болно.

“Хулгайчийн хууль” нь хулгайн бүлэглэлд орсон “зөв” хүмүүсийн заавал биелүүлэх дүрэм, журмаас бүрддэг. “Маш амархан” ердөө л 6 зүйлээс бүрдэнэ:

“Хулгайчийн үзэл санааг” мөрдөх, сахин биелүүлэх

Бие биендээ үнэнч шударга хандах

Өөрийн орчинд шинэ хүмүүс, ялангуяа залуусыг татан оруулах

Хууль сахиулах болон тусгай албадын зарц болохоос татгалзах

Улс төрийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох

Засан хүмүүжүүлэх газар болон шоронд хулгайч нарын засаг тогтоох

Энэхүү гол хууль дээр дараах нэмэлт хуулийг сахих ёстой:

Засгийн дурын бүтцэд үйлчлэхээс татгалзах

Хэзээ ч мэдүүлэг өгөхгүй байх

Хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх

Шоронд дэг журам “сахиулах”, өөрөөр хэлбэл зөрчил маргааныг шийдвэрлэх, тухайлбал, хэрүүл, маргаан, хутга шөвгөндөө хүрэх явдал гаргахгүй байх.

Шоронгийн хангамжийг зохицуулах

Шоронгийн нийтийн баялгийг өсгөх, өөрөөр хэлбэл ялтан, хоригдлуудаас татсан өргөл барьцыг нэмэгдүүлэх.

Эцэг эхээ, ялангуяа ээжийгээ хүндлэх

Залуусыг зөв амьдралд сургах, тэдэнд “зөв ойлголт” гэж юу болохыг тайлбарлах

Оршин суух газартаа хэзээ ч бүртгүүлэхгүй байх.

Хөзөр болон мөрийтэй тоглоом тоглохдоо шударга байх

Нууцаар өс хонзонгоо авахгүй байх.

Өөрийнхнөөсөө хулгай хийхгүй байх (“хулгана зан” гаргахгүй байх )

Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхгүй байх

Энэхүү “үндсэн” болон “нэмэлт” хууль дээр суурилсан шоронгийн хууль гэж бий:

Нийтийн санд хувь оруулах

Хуульчлагдсан хулгайчийн өөдөөс гар сарвайж болохгүй. Хэрэв хуульчлагдсан хулгайч “улаан” (урвасан-Д.Г.) гэдгийг баримтаар нотлох юм бол түүнийг устгах шийдвэрийг “хар” хулгайч гаргаж болно.

Ахмадаа хүндэтгэх

Эцэг эхээ хүндэтгэх

Ховлон мэдээлэхэд эвлэршгүй хандах

Үндэслэлгүйгээр хэнээс ч хамаагүй, юу ч хамаагүй авахыг, түүний дотор амь насанд халдахыг хориглоно.

Нотолгоогүйгээр ял тулгахыг хориглоно

Дурын хэлбэрээр доромжлохыг хориглоно

Гэр бүлийн хүмүүсээ харж үзнэ.

Секцэд элсэх, өөрөөр хэлбэл “улаан” болохыг хориглоно

Өөрийнхнөөсөө хулгай хийхийг хориглоно.

Дээр дурдсан бүхэн саяхан болтол мөрдөж ирсэн хууль юм. 1990-ээд оноос хойш хуулийн зүйл ангид зарим нэг өөрчлөлт орсон боловч хуулийн дараах 3 заалтыг одоо ч гэсэн хатуу мөрддөг:

Өөрийнхнөөсөө хулгай үл хийх. (“хулгана” зан гаргахгүй байх)

Нийтийн санд хувь оруулах

Ховлон мэдээлэхэд эвлэршгүй хандах

Ойлголт (понятие)

Хулгайн бүлэгт хуулиас гадна “ойлголт” гэж нэрлэдэг дүрэм журам байдаг. Зарим тохиолдолд хууль, ойлголт хоёр давхцах явдал ч бий:

Хулгайн бүлгийн жирийн гишүүдийг “пацан” (монголоор жулдрай) гэж нэрлэх ба тэд “ойлголтоор” дараах үүрэг хүлээнэ:

Бие бялдрын хувьд хүчтэй байх, архинд донтохгүй байх, хар тамхи хэрэглэхгүй байх, хэрэв өөрийг нь “наймаачин” (барыга) гэж хочилбол зодолдох ёстой. Мөн пацан: дайрч довтолсон хүнээс айж зугтах эрхгүй, “пацан биш” бүлэгтэй зодолдохгүй, харин ч “пацаан бишчүүдийн” буруу байсан ч тэднээс уучлал гуйх ёстой (яагаад гэвэл үргэлж пацаны “зөв” байдаг)

Улмаар пацан “зөв ярьж” чаддаг байх, хэлж ярихдаа “хуулийн ойлголтоос” иш татаж баталгаажуулдаг байх ёстой. “Пацан” хэлсэн үгэндээ заавал хүрдэг байх (хэл амаа хянах), “пацаны” аливаа эрмэлзэл, баталгаа, сүрдүүлэг болон амлалт болгон нэн даруй хэрэгжих ёстой. Хэрэв “пацан” зэвсэг гаргасан бол түүнийгээ заавал хэрэглэх ёстой. Хэрэв асуулт асуухад “пацан” удаан бодох, булзааруулах, асуултад асуултаар хариулах эрхгүй. “Пацан” өөрийн орлогоосоо хэрэгцээ гарсан нөхөд, түүний дотор бүлгийн өдөрх тутмын амьдралаас гарсан нөхөддөө хуваалцана.

За ингээд манай төр засгийн эрх баригчдын хийгээд “хулгайчийн хууль”, “ойлголт”, “ёс суртахууныг” харьцуулан үзэх боломж Танд нээгдэж байна…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/ - ээс уншина уу?


Сэтгэгдэл

"Хулгайчийн хууль" 100 гаруй жилийн түүхтэй ойлголт. Анхаар. [66.181.181.227] 2023-11-09 15:28:41

Монголд бол энэ "хулгайчийн хууль" бүрдэж чадахгүй болов уу. Учир нь энэ "хууль" бол Орост аль 1920-30-аад оноос хойш үүсч, төр засагтай зэрэгцэн орших хэрэгсэл болж ирсэн ба Оросын Сибирь болон Умардын шоронгуудад тогтсон. Сталин нас барснаас хойш орчин үетэйгээ зэрэгцэн хөгжиж ирсэн. Оросын "Хулгайч" нар цагдаа байцаахад худал хэлдэггүй, төрийн байгууллагатай хамтардаггүй, ажил хөдөлмөр шоронд болон гадна хийдэггүй, эхнэр авдаггүй гээд өчнөөн ёс дагана. 1985 оноос хойш том жинхэнэ"Хулгайч" нар нь өнгө мөнгө харсан хулгайч нараар солигдсон ба шинэ нь эртний "Хулгайч" нарыг шахан зайлуулсан. Ж-нь дээхэн үед жинхэнэ хулгайч нар хар тамхины бизнес хийдэггүй, хүүхэн хүүхэд хуүчинддэггүй байсан, гэтэл 1980-90-ээд оноос хойш хулгайч нар эдгээрийг хийдэг болсон, эхнэр авдаг болсон. Монголд ийм эртний, хуучны хулгайч нарын "соёл" байгаа юм уу? Монголын хуулгайч нар бол шинэ хөрсөн дээр шинээр бий болчихоод хөгшрөхлээрээ мань мэтийн амьдралаар төгсөж байгаа.Үхэн үхтлээ хулгайч байж чаддаггүй.

Зочин [203.98.76.249] 2023-11-09 09:53:56

герман хуулийг хуулсан юм бол г?ерман шиг л шударга хэрэглэ. үгчидээ бүгдийг нь цаазлан цэвэрлэж гаар салхи оруул


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.