ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЛЭЭ Ч ИРГЭДИЙН АМЬДРАЛ БОДИТ ӨСӨЛТГҮЙ БАЙНА
Огцом үнийн хөөргөдөл, удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал, төр засгийн тогтворгүй бодлого сулын үрээр эдийн засагт макро түвшний эерэг үзүүлэлтүүд гарлаа ч өрийн дарамтаас шалтгаалан ард түмний бодит амьжиргаа бахь байдгаараа хөдөлмөрийн үнэлэмж, цалин хангамж муу, өргөн хэрэглээний барааны үнэ ханш тогтворгүй,өрхийн орлого зарлагадаа хүрэхгүй л байна.
Засгийн газар авлигатай тэмцэх тал дээр эрчимжих байдал ажиглагдаж байгаа ч хууль шүүхийн завхралыг арилгахад дорвитой алхам хийж чадахгүй байна.
“Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний сэргэлт үргэлжилснээр Монголын эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн ч өвөл/хаврын улиралд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хумигдаж улсын томоохон хөрөнгө оруулалтаас үүдэлтэй экспортын динамик (төсвийн болон хагас төсвийн үйл ажиллагаагаар дамжуулан) өсөлтийг дэмжих төлөвтэй байна. Төсвийн тэлэх бодлого даамжирч дотоодын эрэлт хурдацтай сэргэж, инфляц 2023 он дуустал өндөр байх төлөвтэй байна.” гэж “Дэлхийн банк” мэдээлэв. Энэ нь эдийн засгийн ойлголтоор аль ч талаасаа экспортын орлого нь бодит байдлыг дээрдүүлэхэд бус өр төлбөрт зарцуулагдахыг хэлсэн дохио юм.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.97] 2023-11-15 15:58:45
гадны сүлжээ дэлгүүрүүдий үнэтэй уралдаан зарлаад гүйцээгүй л
Зочин [202.126.89.187] 2023-11-15 15:57:13
Үхсэн хатсаны чин эдийн засаг сэргэлээ бэ бодит хэмжүүр бол ард түмэн шүү дэ хэдэн төрийн хулгайч авилгачдаас бусад нь нэн ядуу амьдарч байна ард түмний байгаа бодит байдлаар дүн шинжилгээ хийж энэ мэргэжлийн байгууллагууд эдийн засгаа ярих хэрэгтэй тэрнээс агаарын юм яриад хэрэггүй
ЗОЧИН [202.126.89.163] 2023-11-15 10:17:10
ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭЖ ОРИЛЖ БАЙХ ХООРОНД НЬ ТЭРНЭЭС НЬ ТҮРҮҮЛЭЭД БАРААНЫ ҮНЭ ХЭД ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙНА. ЭНЭ ЦАЛИН ТЭТГЭВРЭЭ ОЛОНД ЗАРЛАЖ ХАШГАРАХГҮЙ НЭМЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ТӨСӨВТ ТУГАЛАА ГЭЭД Л БОЛОО ЮМ БИШ ҮҮ