Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ

Aдмин / Хууль

Хуурамч баримт бичиг ашиглан төрд хохирол учруулсан иргэдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 8 хэргийн холбогдогчоос ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилж, төрийн ашиг сонирхлыг хамгаалж ажилласан байна.

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.66] 2023-11-18 19:09:32

Дипломгүй, 8 ба 10 төгссөн юмсууд баг, сумын засаг дарга хийж олон түмниыг хохироож байна. Ийм юмстайгаа тэмцээч.

М [66.181.160.88] 2023-11-16 12:09:57

Зөв шүү хуурамч диплом ашиглаж хүн байгууллага удирдана гэдэг маш муухай СБД-ийн цэцэрлэгүүдэд ийм эрхлэгч болон удирдах түвшний хүмүүс бий дээ. Шалгалтыг нарийн чанд сайн л хийж Илрүүлэх л хэрэгтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.