Төрийн банкны Гялсбанк шинэчлэгдэн ГЯЛСБАНК 3.0 хувилбар нэвтэрлээ
Төрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээ үзүүлэх зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээг санал болгодог бөгөөд одоогийн байдлаар 800,000 гаруй харилцагч Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг сонгон ашиглаж байна. Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ шинэчлэн Гялсбанк 3.0 хувилбарыг харилцагчдадаа санал болгож байна. Гялсбанк 3.0 хувилбарыг хөгжүүлэхдээ цахим банк хэрэглэгчдийн зан төлөвийг Технологийн хүлээн зөвшөөрөх загвар (Technology acceptance Model)–ыг ашиглан судалсны үндсэн дээр илүү хялбар, илүү үр ашигтай байлгах зорилгоор дараах хөгжүүлэлтүүдийг хийж, загвар дизайнаа шинэчиллээ.
Үүнд:
- Цалин, Тэтгэвэр, ПОС-ын орлого барьцаалсан, Гялс зээл зэрэг 4 төрлийн цахим зээл авах;
- Виртуал карт шинээр нээн, и-пин код үүсгэх;
- Шинээр данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах захиалга өгөх, данс хаах, хадгаламж цуцлах, данс нэмэх болон хасах болон үлдэгдэл нуух;
- Карт шинээр болон дахин захиалах, картын дэлгэрэнгүй мэдээлэл харах, и-пин код авах, пин код үүсгэх;
- Бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл засварлах /мессеж мэдээ, хувийн дугаар, автомат хуримтлал, захиалгат шилжүүлэг, даатгалын мэдээлэл авах, гүйлгээний лимит нэмэх, арилжааны хэлцэл хийх/;
- Хувийн мэдээлэл болох и-мэйл хаяг, гэрийн хаяг засварлах болон нэг удаагийн нууц үг авах төрлөө өөрчлөх;
- Хандсан төхөөрөмжүүдийн мэдээллийн түүх болон баталгаажуулсан төхөөрөмжүүдийг идэвхжүүлэх, цуцлах;
- Хэрэглээний төлбөрийг 6 төрлөөр хайх, холбох болон хялбар бүртгэл үйлчилгээнд бүртгэх;
- Торгуулийн төлбөр дээр хайлтын төрлийг нэмэгдүүлж автомашин, мотоцикл, чиргүүлийн торгуулийг төлөх;
- Загвар дизайны хувьд dark болон light загвартай болгон UI/ UX-ийг сайжруулсан;
- Two Factor Authentication бүртгүүлэх, цуцлах;
- Харилцагч өөр төхөөрөмжөөс хандах үед нууцлал аюулгүй байдлыг хангасан баталгаажуулалт хийж байгаа тул нууц асуулт хариулт бүртгэх болон түлхүүр зургийн баталгаажуулалтыг Гялсбанк 3.0 хувилбар дээр ашиглахгүй.
- Гүйлгээ хийх бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хурд нэмэгдсэн зэрэг шинэчлэл хийгджээ.
Мөн харилцагч та бүхэндээ Гялсбанк 3.0 хувилбартай бүрэн танилцах боломж олгох зорилгоор Гялсбанк үйлчилгээний хуучин 2.0 хувилбар буюу хуучин веб, аппликейшнаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл зэрэг ашиглах боломжийг олгож байгаа болно.
Харилцагч та яг одоо App Store болон Play Store-оос Statebank гэж хайж Гялсбанк 3.0 хувилбараа шинэчлэн татаж аваарай.
Илүү Гялс-Илүү хялбар Гялсбанк
Сэтгэгдэл
Ану [202.55.188.86] 2023-11-27 19:33:35
Гялс зээл авхаар авж болдогүйн байналээ яаж авдаг вэ