Төмөр замын сүлжээнд 13 аймаг холбогдож, тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая.тонн болж нэмэгдэнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Тээврийн долоо хоног" арга хэмжээнд төмөр замын салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар танилцуулсан илтгэлээс онцолж байна.

Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжинө.

Замын-Үүд-Алтанбулаг гэсэн эдийн засгийн ганцхан коридортой байсан бол Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно.

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болно.

Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өснө.

Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8,2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн-д хүргэнэ.

Мөн БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэх төдийгүй цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой бүрдэх юм.

Үүний үр дүнд манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.

Тэгвэл бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

хүннү [103.41.93.200] 2023-11-25 15:57:34

Замын-Үүд- Сүхбаатар гээч. Хэзийдээ Алтанбулагруу төмөр зам барьчаав? Мөн Арцсуурь хүрээд цааш яах юм? Оросын талд төмөр зам байхгүй ш дээ!!!

Зочин [66.181.181.230] 2023-11-25 15:19:31

Гашуунсухайтын зам хэзээ орох, ямар зардал төлөвлөж хэдэнр босч ,хэдийг цавчиманыг тодорхой гаргаж мэдээлэл гахга.

ЗОЧИН [66.181.176.70] 2023-11-25 10:57:43

3.ТЗ-ын БОСОО КОРИДОРУУД, ХҮРЭХ ГАДААДЫН БООМТУУДЫН ТАЛААР ДООР 66.181.176.70-д 1. 2.-т ДУРДСАН.ЕР НЬ ТЗ-ын БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЬ ИХЭЭХЭН ХӨРӨНГӨ ШААРДАХ,УЛСЫН ЭЗ-ийн ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮР ХҮЧ БОЛДОГ УЧРААС ЗАМЫН ЧИГЛЭЛ,ТРАССЫН СОНГОЛТ,ТЭЗҮ,АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХААС ЭХЛЭЭД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ,ГЕОПОЛИТИК,ЭЗ-ийн ӨГӨӨЖИЙН ТАЛААС НЬ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭЖ"ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТЛОХ"ЗАМААР ШИЙДЭЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ТӨМӨР ЗАМ ТЭЭВРИЙН ОРЛОГООРОО ЗАРДЛАА НӨХӨӨД АШИГТАЙ БАЙХ ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ ТУЛ ТЭЭХ АЧААГҮЙ ШАХАМ ОЛОН ЗУУН, БҮР МЯНГАН КМ ТӨМӨР ЗАМ БАРИХ НЬ УЛСЫН ЭЗ-т НЭМЭР БОЛОХООСОО ИЛҮҮ НЭРМЭЭС БОЛОХЫГ ХАА ХААНАА БОДОЛЦОХ ЁСТОЙ.ТЗ-ын ХЭРЭГЦЭЭГ АЛС ХОЛЫН, 30-40 ЖИЛИЙН ЦААДАХ МӨРӨӨДЛӨӨ ЯРИХ БУС,ӨНӨӨ МАРГААШДАА БОДИТООР ТЭЭХ АЧАА,УЛСЫН ЭЗ-т ӨГӨХ ӨГӨӨЖ ХИР ИХ БАЙГААГААР НЬ ТӨЛӨВЛӨЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ЯЛАНГУЯА ХИЛИЙН БООМТ ХҮРЭХ,ЦААШАА ХИЛ НЭВТРЭХ АЧАА ТЭЭХ ТӨМӨР ЗАМЫГ ЦАРИГ,НЭВТРЭХ ЦЭГИЙГ НЬ ХҮРТЭЛ ХӨРШ ОРНУУДТАЙ САЙТАР ЯРИЛЦАЖ ЗӨВШӨЛЦӨЖ ШИЙДЭЖ БАЙХ НЬ ЧУХАЛ

ЗОЧИН [66.181.176.70] 2023-11-25 09:43:52

2.ОРОС,ХЯТАД,ЭНЭТХЭГ ДАЛАЙН БООМТЫН ТУХАЙД:ХЯТАДЫН ЗҮҮН 7 БООМТЫГ 2014 ОНД СИ ДАРГА АЙЛЧЛАХАД"ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ","БНХАЙ-ын НУТГААР ДАЛАЙД ГАРАХ БУЦАХ,ДАМЖИН ӨНГӨРӨХ"ТЗ-ын ЗГ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ШИЙДСЭН.ХЭМЖЭЭНИЙ ХУВЬД:"ШИНЭЭР НЭЭГДЭХ ХИЛИЙН ГАРЦУУДААР ОРЖ ИРЭХ ТӨМӨР ЗАМУУД ХЯТАДЫН ТЗ-ын ДОТООДЫН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН НӨХЦӨЛД МОНГОЛООС ГАРЧ БГАА БАРААНЫХАА 2/3-ыг ТУС УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛЖ,1/3-ийг НЬ ТЭДНИЙ НУТГААР ДАМЖУУЛАН 3-ДАХЬ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ"-аар ГЭРЭЭНД ТУСГАСАН.ТЭЭВРИЙН ТАРИФ 40% ХЯМД,ГААЛИЙН ТАТВАРГҮЙ БНА.ТТ-ГС ТЗ ӨРГӨН ЦАРИГТАЙ,ДОТООДЫН СҮЛЖЭЭНД НЬ ШУУД ХОЛБОГДООГҮЙ ТУЛ ЭНЭ БОЛОМЖУУД ҮГҮЙ БОЛСОН.МАНАЙ ОРОН ЗАЙГ ОХУ ЭЗЭЛЧИХСЭН.ОХУ-ын 6 БООМТ НЬ ХЯТАДЫН МАРШРУУТААС 3 ДАХИН УРТ,ВОСТОЧНЫЙ,ЗАРУБИНО БООМТ АЖИЛГҮЙ,ҮЛДСЭН 4-өөр НЬ ОХУ ӨӨРӨӨ НҮҮРС ГАРГАДАГ ИЖИЛ АЧАА,ЗАЙ ТАЛБАЙ БАГА,ВАГОНЫ ТҮРЭЭС ӨНДӨР.ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ИХ,ВАНИНО ӨВӨЛ АЖИЛГҮЙ ЗЭРГЭЭС БОЛОМЖГҮЙ ЮМ.КАРАЧИ,БАНДАР АББАС,ИСТАМБУЛ БООМТУУД ХОЛ,ТОЙРУУ,ХҮРЭХЭД ХЭЦҮҮ,УГААСАА ТҮҮГЭЭР ТЭЭХ АЧАА БАЙХГҮЙ ЮМ

ЗОЧИН [66.181.176.70] 2023-11-25 07:08:59

1.ТЗ-ын БОСОО 3 КОРИДОРЫН ТУХАЙД:БАРУУН БОСОО ШИВЭЭХҮРЭН(ШХ)-гээр ДАЙРВАЛ ОХУ-ын ТУВАГИЙН 3.5тэрбум ТН-ын НҮҮРС ХОЙНООС ШУУД ХЯТАДЫН"БУГАТ"-ын ГАНГИЙН ҮЙЛДВЭРТ ОЧИНО.УЧИР НЬ ТЗ "ШХ"-гээс 2 ЗАМ БИЙ.а/ХЯТАДЫН ТӨРИЙН МЭДЛИЙН"ЛЭНХЭ"-гийн ТЗ-аар ШУУД"БУГАТ"ОРЖ БГАА,б/МӨН"ШХ"-гээс УРАГШАА ХУВИЙН"ЖУГАН"-ны ТЗ,МАНАЙ БАРУУН ХИЛИЙН УРДУУРХ ТЗ-аараа"ШИНЖААН УЙГУР"-ын ӨЗО,УРАГШАА"КАШКАР"МУЖАА ОРОСЫН НҮҮРСЭЭР БҮРЭН ХАНГАЧИХНА.ИЙМД "НС","ХӨШӨӨТ"-ийн ЭКСПОРТ ТАГ ЗОГСОНО,"ТАВАНТОЛГОЙ"-нх НАВС УНАНА.БАРУУН БОСОО БАЙХ БОЛ "БУРГАСТАЙ"-гаар(АНХ ТЭЗҮ ТЭГЭЖ БАЙСНЫГ Х.БАТТУЛГА УЛСАА ХОРЛОЖ,ОРОСТ УРВАЖ"ШХ"БОЛГОЖ ӨӨРЧЛҮҮЛСЭН ЮМ)ГАРАХ ЁСТОЙ.ЭНД МАНАЙД АЛСДАА ОРОС-ХЯТАДЫН БАГАХАН ТРАНЗИТЫН ОРЛОГО ХЭРЭГТЭЙ ЮУ,НС,ХӨШӨӨТИЙН ЭКСПОРТ ХЭРЭГТЭЙ ЮУ ГЭДГИЙГ САЙТАР ДЭНСЛЭХ ЁСТОЙ.ЗҮҮН БОСОО ЭРЭЭНЦАВ ГАРААД ЦААШАА 80км-т ОХУ-ын"БООРЖ"-д МАНЖУУР-ЗАБАЙКАЛЬСК БООМТЫН ТЗ ХАМТ НИЙЛЖ БУЙ.ЭНЭ ЗҮҮН БОСОО БАЙХ БОЛ ЧОЙБАЛСАН(Ч)-БИЧИГТИЙГ НАРИЙН ЦАРИГААР БАРЬЖ "Ч"-г ТРАНЗИТИЙН ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ОУ-ын ТОМ ТӨВ-"ХУУРАЙ БООМТ"БОЛГОХ ЁСТОЙ

Зочин [139.5.217.250] 2023-11-25 00:55:58

Энэ шуналтан мөнгө л бодож байгаа, үл бүтэх луйварчин

Зочин [66.181.182.127] 2023-11-24 23:29:01

Худлаа худлаа

Zochin [202.131.225.197] 2023-11-24 20:05:25

Hahahah yuch hiij giiguuleegui bj yun ch sur sur husliin jagsaalt ve??? Shaaaaldaaa bodit gart barigdaj nudend uzegden bodit ashig avchrah zuiliig l haruul ternee bish naad hend ch hereggui shaham husliin jagsaaltiig chine bid 30 garin jil sonsoj irlee odoo hangalttai!!!

Зочин [203.98.76.249] 2023-11-24 15:42:13

байгаль орчин сөрөг нөлөөгүй байхаар яаж төлөвөлж байна? хамаг зээр 2 хуваагдаад маш их цөөрсөн түүх байна.

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-24 15:34:08

ЯРИХ БИШ ҮҮНИЙГЭЭ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ХАМТРААД ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ЭХЛҮҮЛЭХГҮЙ БОЛ СОНГУУЛЬ ДӨХСӨН АМЛАЛТ ГЭЭД ТАНАЙ НАМ БУДАА. ОДОО ИРГЭД ХЭРСҮҮ БОЛСОН ШҮҮ ХУДАЛ АМЛАЛТ ХУУРАЛТЫГ МЭДЭХ БОЛСОН


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.