Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй байна

Aдмин / Орон нутаг

Амралтын өдрүүдэд буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Тиймээс жолооч та:

1. Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих

2. Түлш, шатахуун хангалттай авсан байх

3. Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх

4. Холын гэрлээ шилжүүлэх

5. Нойр дутуу, их ядарсан, мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.