Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгалаа.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар дундын зохицуулалтыг сайжруулж дотоодын аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнийг иргэдэд санал болгож ая тухтай амрах нөхцөл боломжийг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар сайжруулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Toli [195.123.31.122] 2023-11-30 04:52:43
Jun öwlin juulchin. Naad ger horoollinhaa modon, nuh jorlongoosoo salaachee. Naad ard tumni cini uuj baigaa us, amidral baigaa balaraad baina.
Өвөл Монголд ирэх хүн цөөн. Монголчуудаа илүү анхаар. [66.181.190.119] 2023-11-30 00:37:55
Гадаадынханд гэхээс илүү ДОТООДЫНХОНДОО зориулж өвлийн жуулчлалыг хөгжүүлж хэвшүүлэх хэрэгтэй. Мөн хятад, солонгосуудад зориулж өвлийн жуулчлалыг хөгжүүлэх чухал. Өдөр богинохон байхад, шөнийн харанхуйд ӨӨР ХЭН Монголд ирэх юм бэ?