Монгол Улсад 2026 онд болох конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтад НҮБ дэмжин ажиллана

Aдмин / Улстөр

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ихбрахим Тиаутай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б. Бат-Эрдэнэ цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрыг нөхөн сэргээх санаачилгуудыг өргөжүүлэх зорилго бүхий Сайд нарын түвшний арга хэмжээ олон Улсын хамтын ажиллагааны шинэлэг санал, шийдлүүдээр дүүрэн байсанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 онд Монгол Улсад зочлох урилгыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ихбрахим Тиауд уламжлан, гардууллаа. Үүний хариуд 2024 онд багтаан Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2026 онд болох Конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17)-ыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэхээр тогтов. Монгол Улсын хувьд COP17-ийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангахад шуурхай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэн, тус бага хурлын үеэр бэлчээр, говь хээрийн бүсийн холбоо бүхий асуудал, шар шороон шуургыг тэргүүлэх чиглэлд авч үзэж, олон улсын хамтын ажиллагааны манлайллаа үзүүлэх нь үр дүнтэй байх талаар зөвлөв.

Уулзалтын төгсгөлд Их хорийн Даян дэлхийн газрын санаачилгын зохицуулах албатай хамтран ирэх жил Монгол Улсад COP17-ийг угтан цөлжилт, газрын доройтлын чиглэлээр үр дүнтэй, технологид тулгуурласан шийдлийг танилцуулсан, олон улсын хамтын ажиллагааны манлайллаа бататгасан арга хэмжээ зохион байгуулахаар тогтов.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.