Тэтгэврийн зээлийг дижиталаар авах боломжтой боллоо

Aдмин / Эдийн засаг

Голомт банк цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкны үйлчилгээг онлайнаар авах боломжийг нээлттэй болгож, зээлийн бүтээгдэхүүнүүдээ дижитал хэлбэрт шилжүүлсээр байгаа билээ. Харин энэ удаа тэтгэврийн насны харилцагчдын санхүүгийн хэрэгцээнд зориулан тэтгэврийн зээлийг дижиталаар авах боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр Голомт банкаар тэтгэврээ авдаг харилцагчид нэг удаа салбарт очиж мастер гэрээ байгуулаад Интернэт банк, Smart bank аппликэйшн ашиглан хүссэн газраасаа зээл авах боломжтой болж байна.

Голомт банкны Дижитал тэтгэврийн зээлийн давуу тал:

  • Арилжааны банкнуудаас хамгийн урт буюу 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг санал болгож байна.
  • Ухаалаг утастай л бол хүссэн газраасаа, хүссэн цагтаа авах боломжийг олгоно.
  • Хэрэв бусад банкаар тэтгэврээ авдаг бол Голомт банканд тэтгэврийн дансаа шилжүүлээд 1 сарын дараа Дижитал тэтгэврийн зээлийг авах боломжтой.

Та Дижитал тэтгэврийн зээл авахыг хүсвэл бүтээгдэхүүний нөхцөлтэй урьдчилан танилцана уу.

Зээлийн хэмжээ

24 сарын тэтгэврийн нийлбэр дүнгээс хэтрэхгүй /Нийт төлөгдөх хүү хасагдана/

Хугацаа

24 сар хүртэл

Зээлийн хүү /жилээр/

15.60%

Зээлийн шимтгэл

Шимтгэлгүй

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн даатгалын хэлтэст өндөр настны тэтгэвэр авагчаар бүртгэгдсэн байх.
  • Голомт банкны тэтгэврийн харилцах дансаар 1 сар тэтгэвэр авсан байх.
  • Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 2 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх.

Тэтгэврийн насны харилцагч та өөрт ойр байрлах салбар, тооцооны төв дээр өөрийн иргэний үнэмлэхтэй очин нэг удаа гэрээ байгуулж, Голомт банкны ажилтнаас Интернэт банк, Smart bank аппликэйшн ашиглах заавар, зөвлөгөөгөө аваад цаашид хүссэн үедээ Дижитал тэтгэврийн зээлийг онлайнаар аваарай.

Харилцагч та Дижитал тэтгэврийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.