СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ СЭТГЭЦЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАХ ЭРХ ЧӨЛӨӨ ХАЙРЛА…

Aдмин / Улстөр

Хошин санагдах ч энэ бол Монгол Улсын нийгэм, улс төр дэх үйл явцуудын бодит байдал. Улс төрийн арга ухааныг манайд бохирын системтэй холилдуулан юм юм хольсон хярамцаг болгож орхисон. Иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрэх нь эрүүл шударга тогтолцооны жирийн байх ёстой үйл явц боловч хуулиар олгогдсон энэ эрх чөлөөг тархи угаалтын хэрэгсэлд хувирган хулгайч авлигач нарын бүлэглэл амиа торгоож, бохироо далдалдаг заль мэхний ундарга, зохион байгуулалттай гэмт хэргийн шууд хуулбарласан нэг хэсэг гэгдэхээр.

Нийгмийн сүлжээний хэрэглээ өргөжихийн хэрээр шар нар бор хоногийг аргацаах гэж зүдэрцгээх Монголчуудын оюун санааг хутган үймүүлж сэтгэцийн эмнэлгийн дүр зургийг санагдуулам байдал сүүлийн хэдэн жилд бүр гаарлаа. Хэвлэл мэдээллийн салбарын 70-80 хувьд улс төрчид хөрөнгө оруулж, тэднийг эрхшээлээрээ хөдөлгөдөг болсон нь үүний нотолгоо.

Хөдөө орон нутгийнханд хэдхэн төгрөг, аар шаар бараа таваар тарааж өглөг буяны эздийн дүрд тоглоцгоож ар хударгаар нь төрийн сэнтийд заларч бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлж цаашлаад неофеодал анги давхрааны нэгээхэн хэсэгт багтахаар улайрагчдын гишгүүр нь ард түмэн болжээ.

Харин хотын иргэдийн шударга ёсонд тэмүүлсэн уугуул зан төрхийг олон нийт, хэвлэл мэдээллийн салбарыг ашиглан драмматик үзэгдлүүдэд төөрүүлэх маягаар бодол санааг нь удирдаж, хийрхэл, жүжиглэлт, популизмыг чинээнд нь тултал үйлдэцгээж байна.

Сонгуулийн жил ойртох эл байдал улам идэвхжиж УИХ-ын даргаасаа эхлээд элдэв рийл, эрээн мяраан сурталчилгаа, өнгөний дүр эсгэлт, энгийн дорд, эгэл даруу болж үзэгдэх гэсээр.Хэдэн зууны турш улс төрчид ард түмнийг цагаан цаас гэж дүгнэсээр ирсэн боловч аяндаа энэ нь хоцрогдмол ойлголт болж эхэллээ. Нийгмийн сүлжээний давуу тал нь хүмүүс нэг нэгнийхээ бодол санааг мэдэцгээж, шударга үнэний талд бат зогсох, нийтээрээ хууль, шүүх, төрийн байгууллагыг ажлаа нэр төртэй хийхийг шаарддаг цаг үе рүү шилжиж байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.253] 2023-12-06 13:25:22

Эрх баригчид нь сэтгэцийн өвчтэй, ард түмэн нь сэтгэцийн өвчтэй

Иргэн [43.228.131.210] 2023-12-06 12:19:51

Сонгуулийг саналын хайрцагыг сайн камерааар харж саналыг ил тоолох нь зөв олон жил луйвар хйисэн яг сонголтоороо гарсан гишүүн 1 ч байхгүй бүгд луйвар хийсэн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.